Зар

Pages

Search This Blog

Thursday, July 8, 2010

Амьдрал

Амьдрал түүнгүйгээр зогсох юм шиг бодож явсаан
Алдаж ээ би , хожуу ухаарлаа
Амьнаас нь унасан атлаа
Аав ээжээ гомдоосон би ухаангүй байж

Ганцхан тэр минь гэж бодож явсаан
Гэнэн байж би сая л мэдлээ
Нэгэн гэрт өсч торничихоод
Намайг л гэх ахан, дүүсээ ойшоогоогүй би ухаарахгүй явж

Өнгөт орчлонд заяасан ганцхан залуу насаа
Үеийхэнтэйгээ ч уулзахгүй хөндийрч
Өөрөөсөө илүүтэй түүнийг гэсээр явсаан
Үнэхээр том алджээ би амьдралаараа ухаарлаа

Хорвоо ертөнцөд дуугаан хадаан мэндэлсэн чи
Халуун сэтгэлээ бусдад зориулсаны чинь шанд
Хэрэггүй эд шиг тоохгүй байвал
Хорвоод чи ганцаараа бишээ үртэй гэдгээ санаарай

Гэрэлт орчлонд наран мандаж, жаргадагийн адил чи
Гэнэн сэтгэлээ бусдад харамлаагүйн чинь төлөө
Гутлын алчуур шиг шидэж орхивол
Гэмших хэрэггүй, энгэртээ тэврэх эхтэй гэдгээ санаарай

Болох , болохгүйн дэнсэн дээр чи түүнийг сонгосон
Бие, сэтгэлээ бусдад хайрласны чинь төлөө
Боллоо гээд тэр буцаад явчихвал
Бүү гунихар, алив гээд алгаа дэлгэх ахан, дүүсээ санаарай

Агуу энэ хүүний орчлонд мэндэлсэн нь учиртай
Амьдралаа бусдад өгсний чинь төлөө
Арчаагүй мэт орхин одвол , боддоо чи
Алдах эрхгүй хүн , амьдралд 100-хан алхам амьдрана.
2008-12-23 нд бичив

0 comments:

Post a Comment