Сэтгэлийн гүнд итгэлийн угт орших ижий бурхан минь ээ
Алиа балчирхан насандаа
Алаг цаастай чихэр нэхэхдээ, ичдэггүй байж би
Ганц дийлдэг нь та минь болохоор
Гуниж мэдэхгүй байж уйлж шидээ үзүүлдэг байжээ.
Өсөх цэцгэн насандаа
Өнгөтэйг өмсөнө гэж , нэхэхдээ зовдоггүй байж би
Айлын хүүхдийдийн адил байлгасангүй гэж
Аривлаж чадахгүй байж аашилж таныгаа зовоодог байж ээ.
Бүсгүй болох насандаа
Халуун хоол, бүлээн цайг хийлгэдэг байхдаа, ухаараагүй байж би
Босч цай чанаж өгөөгүй мөртлөө, эрт сэрээлээ гэж
Хэдэрлэн уурсаж таныгаа гомдоодог байж ээ.
Атга будааны нэг нь зүүнийг үзүүрт тогтосон мэт амьдралыг хайрласан та минь ээ
Арван сар тээж, ариун хайраар энхрийлж
Алтан заадас салж, амиа тасалж төрүүлсэн та минь ээ
Ангир халуун уургаараа тэтгэж
Ариун сэтгэлээр энрхийлэн өсгөсөн та минь ээ.
Алдаж эндэхийн цагт
Алив хүү минь гэж сэтгэлдээ нууж, цайгаараа далладаг ижий минь
Зовж жаргахын цагт
Эвий хүү минь гэж итгэлээ тээж, мөөмөөрөө далладаг ижий минь
Хүний газар зүдрэх,баярлахын үест
Шөнө дунд шүлэг нойрны цагтаа ээжтэйгээ уулздагаа би
Харуй бүрийд айж эмээхдээ 'ээж'-ээ хэмээн дуу алдах үест
Сэтгэлдээ ширгэ хийж домнодог ижий сахиус минь ээ
Сэтгэлийн гүндээ ижийгээ нэг дуудахад
Сэрж та хүүгээ аргаддагаа
Алтан нар, алиман сар минь өршөө гэж
Алдахаас минь хамгаалж сүү өргөн залбирдагаа та минь
Айлын хүн болоод явахад минь
Бүсгүй хүн цагаан зээр нуттаггүй гэж та айлдсан
Алдхан биендээ түгшүүр хурааж таныгаа үгүйлхэд
Босж таньдаа цай чанаж өгөөгүйд гомдоснуу гэж асуумаар болдгийм
Анхны үрээ тээхэд минь
Нэг биш 2 амь боллоо гэж хэлсэнсэн
Атга зүрхэндээ эмзэглэл тээж таныгаа санахад
Намайг төрүүлэхэд тэсэшгүй өвтгөсөндөө уучлал гуйж залбирмаар байсийм.
Ээждээ би хайртай 2009-07-03
Санаа сайн бол заяа сайн Өөртөө хэрэгтэй,уншууштай гэсэн зүйлээ цуглуулан компьютертээ хадгалаад байхаар бусдад бас хэрэгтэй байх гэж бодоод ийн орууллаа
Зар
Pages
Search This Blog
Thursday, July 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment