Зар

Pages

Search This Blog

Thursday, July 15, 2010

Амьдралын үнэ цэнэ

Нэгэн уран илтгэгч илтгэлээ 200 хүнтэй танхимд уншиж байлаа. Тэрээр 20доллорын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүс байгаа эсхийг асуудах хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй гэж хэлээд 20н доллороо нуглаж, үрчилгэн базаж байснаа дахиад л авахыг хүсэж байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүүр газар шидээд дээрээс нь дэвсэлж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн тэр мөнгийг авахыг хүсч байлаа. Тэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст би нэг зүйлийг ойлголоо Энэ бол үнэ цэнэ.Базалж, дэвсэлсэн ч үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллор. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох , сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байдаг. Амьдалын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй

0 comments:

Post a Comment