Зар

Pages

Search This Blog

Saturday, June 4, 2011

Миний гэх бүхний үнэ цэнийн төлөөс

Мөнх бус орчлонд залуу насны ганцхан учирал гэж
Өөрт чинь дурлаж, өөрийгөө ч мартсан тэр өдөр, хоногуудад
Миний гэх тэр л хайраа зориулаж, тэмүүлсэнийг
Өгөөгүй бусдын хайрыг бус, зөвхөн миний хайрын үнэ цэнийг чи хэмжээгүй гэж үү

Чиний өмнө сөхөрсөн миний итгэл
Чанх өндөр оргилд мацаад ч хүрэшгүй мэт өндөр юмсан
Чимчрэх уруулаа хазлан байж тэссэн өдрүүдэд чи ирээгүй
Чимээгүй асгарах нулимсны минь үнэ цэнийг чи мэдрээгүй гэж үү

Үнэгүй мэт хаягдсан миний сэтгэл
Үнэний мөртэй хорвоод итгэдэг хүнтэй л юмсан
Үнэгчлэх бяцхан үр минь уйтгарт бодлоос чиний дүрийг холдуулдаг болохоор
Үнэрлэхийн төдийд сэргэдэг сэтгэлийн минь үнэ цэнийг чи таниагүй гэж үү

Эрүүлэгт орлонгийн нэгэн жимтэй амьдралын залуу насдаа
Эргэж цуцашгүй тэмүүлсэн сэтгэлдээ би нартай л юмсан
Ээжээ хэмээн охин минь чамаас өнчирсөн сэтгэлийг амилуулдаг болохоор
Эгнэгт хажууд чи оршихдоо хүлээлтийн минь үнэ цэнийг дэнслээгүй гэж үү

Дуртай үедээ эргэн ирж, чи явчихаад
Дурласан миний итгэл, сэтгэл, үртэй минь чи хөсөр хаясан
Амласан, хэлсэн, зорьсон бүхнээ чи умартаад
Амьдралын сорилтонд чи бүдэрсэн, бас ялагдсан.

Чийгтэй үдшээр, сартай шөнийн болзоонд би зогсохдоо
Чиний сэтгэл эргэсэн байхыг би яахан мэдхэв, бас сүүлчийнх байж
Ахин, дахин чамтай норох юм шиг хөөрцөглөсөн миний хөөрхий итгэлийг
Алдаа байжээ хэмээн бодох чиний бодлыг би таньсангүй, бас гадарласангүй

Мөчийн төдийд өнгөд хууртаж, миний гэх бүхнийг мартсаныг чинь
Магад миний "хүлээлт" чамд хайртай болохоор уучлах байх
Хүлээсэн цаг хугацаа, сэтгэл, итгэл, нулимсны минь үнэ цэнийг төлж дийлбэл
Хайр бүхнийг уучилдаг ч хатуурхаж ч магадгүй, чи зөөлөрүүлэж чадахгүй болуу

Миний гэх бүхний үнэ цэнэтэй цуг
Чиний төлөөх гэсэн бүхнийг минь чи хөсөр хаясан болохоор
Мянган жил чи миний боол байсан ч
Чадахгүй л болуу, миний үнэ цэнийг төлж

2011-06-04