Зар

Pages

Search This Blog

Friday, July 23, 2010

Ухаарал

Нэгэн тосгонд бие биеэндээ юунаас ч илүү хайртай хосууд амьдарч байжээ. гэтэл нэг өдөр нөхрийнхөө ажлын дагуу өөр нэгэн газар нүүж очих хэрэг гарав гэнээ. тэгээд тэднийх нүүж хамаг юмаа ачаад дуусав. гэрийн эзэгтэй бүсгүй нэлээд сандарсан байсан тул байшингаа цэвэрлэж амжсангүй. тэд ч шинэ байрандаа ирлээ бүсгүй шинэ байшингийнхаа хаалгыг нээтэл өмнө нь хэн ч амьдарч байгаагүй юм шиг үнэхээр сайхан цэвэрхэн байлаа бүсгүй уулга алдан ванныхаа өрөөнд ортол нэгэн зурвас байхыг олж үзээд тэр зурвасыг унштал:
шинээр нүүж ирж байгаа айлын эзэгтэйд гэсэн захидал байсан юм за би энэ байшингаа сайтар угааж цэвэрлэлээ гэхдээ танай гэр бүл нүүж орохынхоо өмнө хөнгөн цэвэрлэгээ хийнэ биз дээ танай гэр бүлд аз жаргал хүсье гэсэн зурвасыг уншаад бүсгүй хуучин гэрээ цэвэрлээгүй ирсэндээ нүүрээ хийх газаргүй болон, нөхөртөө би хуучин гэртээ нэг юмаа үлдээчижээ түүнийгээ хурдан аваад ирье гээд ум хумгүй хуучин гэртээ очоод бүгдийг цэвэрлэж орхиод өмнөх уншсан захидал шигээ нэг сайхан захидалыг дараагийн нүүж ирэх айлд зориулан бичиж үлдээв.
тэр бүсгүй хүний нинжин сэтгэл гэдэг ийм сайхан байдгийн байнаа гэдгийг ухаарсан юм.

0 comments:

Post a Comment