Зар

Pages

Search This Blog

Friday, July 9, 2010

Эрчүүдэд , бүсгүй хүний сэтгэлээс гарсан үгийн сонс

Бүсгүй хүнийг бодолгүй үг хэлдэг гэж бүү гомрох
Богино ухаан урт үс заяасан л байгаа биз
Буруу бус, үнэн гэдэгт итгэсэндээ л тэд хэлдэг
Болчимгүй санаа хэлье гэж үглэж хэлдгийм бусаа тэд.

Үгийн уран, ухааны хурцад эрэмшин та бүү зэмлэ
Бодлын чанд сэтгэлийн үзүүрт унагасан үгээ
Бусдаас харамлан танд л ганц итгэсэндээ хэлдэг
Үг нь наанаа бодолгүй ч хожимоо мэдээд сануулдаг юм тэд

Санаад орж сэтгэлд хурсанаа гаргадаг гэж бүү эмзэглэ
Саар ч бай сайхан ч бай танийг л гэж итгэсэндээ сэтгэлээ нээдэг биз ээ
Миний л юм, надад хамааралтай гэж танд л тэд
Муйхар үг унагадаг ч гэсэн учиг ухаан нь шингээстэй байдаг юм тэдний үгэнд

Хорвоод бусдын төлөө бус таны төлөө гэж үг унагаасанд бүү хэдэрлэ
Хэрэв та түүнд харьяалагдаж холбоогүй бол
Миний энэ минь гэж хайрласандаа ширүүн үг хэлдэг байх
Магад тэр үг нь уур бухамдлаас гарсан ч таниас л үүдэлтэй үнэнийг өгүүлдэг байх тэд

Хорон санаа атаа хорсол агуулдагтаа ёгт үг хэлдэг гэж бүү дайсагна
Хорвоод байхгүй эд баялаг хүсээгүйээ тэд
Хуймаг сэтгэлийг нь нээх хоёрхон гайхам үгийг хэлж тэдний бишрүүл
Харам сэтгэлээр тэднийг бүү гундаа сэтгэлдээ уйлаад , дийлэхгүй болохоор үгээр илэрхийлдэг юм тэд
2009-07-03 12:41

0 comments:

Post a Comment