Зар

Pages

Search This Blog

Thursday, July 15, 2010

Амжилтанд хүрэх 30 хоног

Өөрийн амьдралд өөрчлөлт оруулж, өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүмүүс – 30 хоногийн туршилт – явуулаад үзэхийг санал болгож байна.
Өөрийн амьдралд өөрчлөлт оруулна гэдэг бол хуучин зуршилуудаас салж, шинэ зуршилтай болно гэсэн үг юм.
Жишээ нь, тамхи татах, олон цагаар зурагт үзэх, оройн цагаар хэт их хоол идэх зэрэг байж болох юм. Үүний оронд шинэ зуршил, өглөө бүр биеийн дасгал хийх, зурагтаар утгагүй олон нэвтрүүлэг, кино үзэхийн оронд гадаад хэл үзэж, хэдэн үг цээжлэх, орой 6 цагаас хойш хөнгөн зууш идэх юм уу, тараг ууж сурах байж болох юм.
Буруу зуршилыг өөрчлөхөд амаргүй гэдгийг. Хамгийн хэцүү нь шинэ зуршлаар амьдарч эхлэх эхний хэдэн долоо хоног. Энэ хэдэн долоо хоногийг давж гарсны дараа цаашид хамаагүй амар болоод ирдэгийг бид мэднэ.
Хэцүү л дээ, та өнөөдрийг хүртэл орой болгон олон цагаар зурагтын дэлгэцний өмнө сууж, унтан унтатлаа сонирхолтой нэвтрүүлэг үзэж сурсан байгаа, энэ таны бүр рефлекс, зуршил болсон байгаа. Үүнийг өөрчлөнө гэж бодохоор мэдээж их хэцүү санагдаж, нервтэнэ.
Тэгвэл та 30хан хоног туршаад үз л дээ. Болмооргүй бол 30 хоногийн дараа эргээд хуучин зуршлаараа амьдрана л биз. Туршаад үзэхэд танаас нэг их юм унахгүй байх.
30 хоног орой болгон сонирхолтой ном уншаад – дараа нь эргээд зурагтаа үзэх.
30 хоног ажлынхаа ширээг цэвэр цэмцгэр байлгаад – дараа нь эргээд юмаар овоолох.
30 хоног өглөө эрт 6 цагт босож дасгал хийгээд – дараа нь эргээд 08:30 хүртэл унтах.
Энд 30 хоногийн туршилтын хэд хэдэн санаа:
• Зурагтаас татгалз. 30 хоногт дэлхий ертөнц нэг их өөрчлөгдөхгүй. Гэрэл тасрахад бид гэр бүлийнхээ хүмүүсийг сая нэг анзаарч хардагийг та анзаарсан уу.
• Өдөр болгон усанд ор, сахлаа хус.
• Өдөр болгон шинэ хүнтэй яриа үүсгэх, танилцах. Гудамжинд танихгүй хүнтэй ярилцах.
• Орой болгон гадагш гарч зугаалах. Орой болгон шинэ газар орох – энэ сарыг та амьдралдаа мартахгүй.
• Өдөрт 30хан минутыг гэрээ, ажлын байраа цэвэрлэхэд зарцуулах. 30 хоногт зөвхөн 15 цаг болж байна.
• Хэрэв та ганц бие бол өдөр болгон эсрэг хүйсний хүнийг болзоонд урь.Амжилтын үзүүлэлт зөвхөн 3 хувь байлаа ч энэ нь дор хаяж нэг болзоо гэсэн үг. Заяаны хань зам дээр гэдэг биз дээ.
• Ханиа олсон бол орой болгон массаж хийж өгөх. Нэг нэгэндээ хоног алгасаж ээлжилж хийж болно. 15 удаа гэсэн үг.
• Тамхинаас татгалз, газтай ундаа, хэт их тостой хоол, кофе зэргээс мөн татгалз.
• Өглөө эрт бос.
• Өдөр болгон өөрийн хамаатан садан, найз нөхөд, ажил хэргийн түншүүдрүүгээ утаст.
• Өдөр болгон 25 удаа хамаагүй янз бүрийн хүмүүсрүү утастаж бизнес саналаа хүргэ. Алдах юм байхгүй. Яаж мэдэх вэ бизнесийн айхтар санал ирэх ч юм билүү.
• Өөрийн сонирхож буй сэдвээр өдөрт нэг цаг унших.
• Өдөр болгон хэсэг хугацаанд ганцаараа байж бясалгах.
• Өдөрт нэг гадаад үг тогтоох. Сард 30 үг.
• Орой болгон гарч явган явах.

Дахин хэлэхэд 30 хоногийн туршилт дууссаны дараа заавал үргэлжлүүлэх хэрэггүй. Зөвхөн энэ 30 хоногт л та их юм шинээр мэдрэх болно. Шинэ туршлага, үр дүнг бодож үз. Та үргэжлүүлэхгүй шийдвэр гаргасан ч та бага ч гэсэн өөрчлөгдсөнө мэдрэх болно.

0 comments:

Post a Comment