Зар

Pages

Search This Blog

Monday, August 23, 2010

Манай 10 жилийнхны 10 жилийн дараах 2009-09-09ны уулзалтын зураг




Бадамханд багштай 10в ангийг 1999-онд төгссөнөөс хойш 10 жилийн дараа ангиараа уулзаж байгаа минь энэ.2009-09-09 нд
Хурдан юм аа

Monday, August 16, 2010

Нэг ангийнхан

Цаг хугацаа төсөөлж барахгүй хурдан юм аа. Саяхан л арван жилийн хэдэн охид, хөвгүүд гүйж явсан бол өнөөдөр бүгд л ажил , амьдралын харгуй замаар алхаж явна.Тэртээ 1990 онд 1-р ангид бяцхан хүүхдүүд аав, ээжийн гараас хөтлөн сургуульд орж байсанаа санаж байгаа байх. Мөрөндөө үүрсэн цүнхээ ч дийлэхгүй гүйлдэж байхдаа, нэг л мэдэхэд ардаа олон жилийг үдсэн андууд болжээ бид.Хүн амьдралдаа олон арван түүхт хуудсийг нээдэг ч тэр нь чухам цөөхөн хэдэн дэд гарчигтай ажгуу.
Зүгээр ингэж төсөөлсөн юм, хүн хүн өөр өөрийн ертөнцдөө өөр өөр ойлголттой байх л даа.
Минийхээр ерөнхий гарчиг буюу номын нэр.-Амьдрал
Түүний хамаарагдах сэдэв нь:
1.Бага балчир нас буюу ясли,цэцэрлэг, балчир насны амьдрал
2.10 жил, их,дээд сургуулийн буюу мэдлэг боловсролын үе
3.Ажил, амьдралын үе
4.,,,, цаашаа мэдэхгүй юмаа өчнөөн л зүйл байгаа

Энэ хооронд давтагдах олон үйл явдал өрнө. Харин давтагдахгүй үйл явдал нь тухайн үеийн амьдралд орж ирсэн найз нөхөд боловсрол юм шиг.Энэ бүгдийг дүгнэхэд хүн өсөхөөс өтөл хүртлээ ангийнханыгаа нэг ангийн охид хөвгүүд гэж ярьдагаас бус нэг ангийн эмгэд, өвгөд гэж дурсдаггүй нь лав.

Анд найзуудадаа энэ өдрийн мэнд Удахгүй уулзацгаая 2010-08-20

Нэг л амьдарна

Хараацай шувуу нэг бүсгүйд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Бүсгүй минь би чамд дурлажээ. Өдөр бүр чамайг хархаар цонхон дээр чинь ирж суудаг" гэжээ. Бүсгүй ууурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ" гээд хөөгөөд явуулжээ.
Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд бүсгүй огт халгаасангүй бас л хөөжээ.
Хараацай дахин эргэж ирээд "Бүсгүй минь гадаа хүйтэрч байна чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайш аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч бүсгүй авах нь бүү хэл түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүсгүй ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд бүсгүй бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэи ч түүнийг хараагүй байв. Эцэст нь бүсгүй мэргэн ухаантан дээр очиж бүх учираа хэлжээ.
Мэргэн ухаантан "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисж яваад хэзээ ч эргэж дахиж олдохгүй". Юмыг мэдэрч тунгааж бай чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болуу? Эсвэл тийм хүн дахиж гарч ирэх болуу?

Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс өнгөрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт... Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм...".

Амжилтанд хүрэх 14 алхам

Та хичнээн удаан мөрөөдлөөсөө няцаж байсан бэ? Хэрвээ та няцаж байсан бол шалтгааныг нь дахиад нэг эргээд хардаа? Та тэр үед мөрөөдлөө авч хадгалахын тулд ямар үйлдэл хийсэн бэ? Та бүх хүчээрээ ажилласан уу? Та түүнээс илүүг хийж болох байсан уу?
Та дээрхи асуултад хариулаад өөрийгөө юундээр алдсанаа нэг харсан байх. Тэгвэлдоорхи 14 алхам таныг амжилтанд хүргэхэд тань хөтлөх болно.

1. Өөрийгөө мэдэр. Өөрийхөө давуу болон сул талуудаа хүлээн зөвшөөр. Сайн, давуу чанаруудаа илүү хөгжүүлж, харин сул талуудаа арилгах арга хэмжээнүүдийг ав. Амжилтанд хүрч, мөрөөдлөө нээн илрүүлж түүндээ хүрэхийн тулд хийх ёстой эхний алхам бол өөрийгөө сайн мэдэж байх явдал юм. Юуны өмнө та өөрийгөө бий болсондоо баярлах хэрэгтэй. Одоо танд мөрөөдөл байгаа бол тэр мөрөөдөл чинь үнэхээр таны хүсэж буй мөрөөдөл мөн үү гэдэгт анхаарал хандуул. Тэгээд мөрөөдлөө цаасандээр бичээрэй.

2. Цог золбоотой бай. Өөрийн тавьсан мөрөөдөлдөө бүх хүслээрээ тэмүүл. Хэрвээ та ингэж хүсэж тэмүүлж байвал та мөрөөдлөө биелүүлэх хүчтэй боллоо гэсэн үг. Хүн хийе гэсэн зүйлээ би чадна гэж итгэх аваас хийх ажлын 90% нь хийгдсэн гэсэн үг. Харин үлдсэн 10% ыг нь та гүйцэтгэх л хэрэгтэй байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг үүнтэй адил юм.

3. Өөрийгөө сайн енергитэй газар байлга. Муу гутранги үзэлтэй хүмүүсийн хажуугаас өөрийгөө холдуул. Тэд таны мөрөөдлийг сонсонгуутаа л муу талаас нь харж, таны урам зоригыг мохоох болно. Харин болно,бүтнэ, чадна гэсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

4. Та мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийнхөө гэж зөв гэж бодсон, хүссэн алхамаа л хийх хэрэгтэй. Та үйлдэлээ хэн нэгэнд таалагдах үүднээс бүү хий. Таны тухай хүмүүс юу гэж бодох нь ер хамаагүй юм. Ганцхан та өөртөө таалагдсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хий.

5. Хэзээд өөрийхөөрөө бай. Хэн нэгнийг бүү дуурай. Хүмүүс бид өөрийхөөрөө байгаа үед л илүү үр бүтээлтэй байж, хүмүүст нөлөөлж чаддаг байна.

6. Алдаа гаргахаас бүү ай. Та юу ч сурч авахгүй байна гэдэг ямар ч хөгжил дэвшил гарахгүй байна гэсэн үг юм. “ Юу ч хийхгүй, ямар ч амжилтгүй байснаас юм хийгээд алдаанаасаа суралцсан нь хамаагүй дээр” .

7. Юм хэзээ ч амар байдаггүй ба таны мөрөөдлөө биелүүлэх замд чинь маш их бэрхшээл гарч ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө бэлтгэ. Зарим хүмүүс 99 алдаанаас амжилт бий болдог гэж хэлдэг шүү дээ.

8. Даруу төлөв , шударга шулуун бай. Та хичнээн амжилтанд хүрсэн байсан ч даруу төлөв байх хэрэгтэй.

9. Өөрийгөө битгий дутуу үнэл. Агуу эрдэмтэд зөвхөн тархиныхаа 5 % ыг л ашигладаг гэдэг. Тэгвэл хүн гэдэг ямар хүчтэй вэ гэдэг нь харагдаж байгаа биздээ. Тэгэхээр та өөрийгөө дорд үзэлгүй бүгдийг хийж чадна гэж бодох хэрэгтэй.

10. Хөгжилтэй бай. Өөрийн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Ямар нэг зүйл буруутвал битгий их шаналж, гутар. Ямар ч зүйл харагдаж байгаагаасаа муу байна гэж байдаггүй юм. Ж.М.Баррие- Би амьдралдаа хэзээ ч зүгээр энгийн зүйл хийж байгаагүй. Тэд бүгд хөгжилтэй байсан. Амьдралын хөгжилтэй мөчүүдэд инээж сур. Амьдрлаас гоё зүйлийг хайх бус байгаа зүйлд инээж хөгжих хэрэгтэй” гэсэн байдаг.

11. Өөрийгөө хатуужилтай болго. Амьдралд болж бүтэхгүй зүйл их байдаг. Хүн амжилтаасаа бус алдаанаасаа сурдаг. Яагаад гэвэл алдаа бидэнд юуг хийж болдоггүй юм бэ гэдгийг зааж өгдөг. Тэгэхээр алдаа бидэнд нэг шатыг ч гэсэн урагшлуулж өгдөг гэсэн үг. Яг үнэндээ алдаа амжилт 2ын нэг ялгаа нь гэвэл алдаа нь нэг алхам л илүү үйлдэл хийдэг юм.

12. Бусдад туслах хүсэл эрмэлзэлтэй бай.

13. Байнгын боломжуудыг хайж яв. Боломж таныг тойроод зөндөө бий. Хятадаар уналт гэсэн үг нь аюул + боломж гэсэн үг байдаг. Та хэрвээ боломжоо алдсан гэж бодож байгаа бол тийм биш .Танд боломж байгаа. Илүү сайн, илүү үр ашигтай боломж байгаа гэж бод. Дээрээс нь танд дахиад нэг оролдоод үзэх өдөр бий шүү дээ.

14. Мөрөөдлөө биелнэ гэдэгт хэзээд итгэн хүлээ. Хүний хийх боломжгүй зүйлийг бурхан бидэнд өгнө гэж үү? Мөрөөдлөө хангалттай том байлга. Бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй. Мөрөөдөлдөө хүлээцтэй ханд. “ Амжилтанд хүрэх хүн хэзээ ч буцдаггүй. Харин буцсан хүн хэзээ ч амжилтанд хүрдэггүй” .
Та явах замыхаа бүх шатыг харж байх албагүй. Хамгийн гол нь та эхний алхамаа л хийх хэрэгтэй. Ямар ч үед эхний алхам хамгийн хэцүү байдаг. Тийм учраас та эхний алхамаа хийсэн байхад цаашид танд илүү амар байх болно.
Та заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь харах хэрэгтэй байдаг. Гэхдээ ихэнх тоходолд байгаа зүйлийг байгаагаар нь харах бус харин байж болох хувилбараар нь харах хэрэгтэй. Ингэх аваас та бусдаас илүү гарч, илүүг хийж чадах болно.

Wednesday, August 4, 2010

Хичээл 10 Эс тухайлах (Infinitive)

"to"-гїй ЭС ТУХАЙЛАХ ТЄЛЄВ
(Infinitive without to)

Дараах тохиолдолд "to" -гїй эс тухайлах тєлєв байна:

  1. Туслах їйл їг болон to do -ийн дараа:
    I shall go home - Би гэр лїїгээ явна. We do not drink. - Би архи уудаггїй.
  2. Їйлдэх хэвд (Active) to make, to let, to did-ийн дараа:
    I let him come. - Би тїїний ирэхийг зєвшєєрсєн.
  3. Бодитой мэдрэгдэж байгаа илтгэх їйл їгийн дараа:
    I hear him sing (singing) - Би тїїний дуулахыг сонсдог.
  4. Дараах хэлбэрийн хэллэгїїдийн дараа:
    I had rather . . . ; I had better . . . ; I cannot but . . . ; I had as good . . . .

"to"-тэй ЭС ТУХАЙЛАХ ТЄЛЄВ
(Infinitive with to)

Дараах тохиолдолд "to" -тэй эс тухайлах тєлєв нь байна:

  1. Єгїїлэгдэхїїний їїргээр :
    • а. їйл їгийн ємнє бол: Always to help is not easy. - Дандаа туслах нь амаргїй.
    • б. эзэн биегїй хэлбэрийн дараа бол: It is better to stay here. - Энд їлдсэн чинь дээр дээ.
  2. Нэмэлт єгїїлэхїїний хэлбэрээр бол :
    He seemed to be angry. - Тэр ууртай юм шиг санагдсан.
  3. Шууд тусагдахууны хэлбэрээр бол:
    He promised to come. - Тэр ирнэ гэж амласан.
  4. Дараах тохиолдлуудад Нэмэлт хэлбэрээр:
    • їйл їгэнд орох бол : We helped him to translate the letter. - Бид тїїнийг захиаг орчуулахад нь тусалсан.
    • хавсрал нэрэнд орох бол : Be slow to promise. - Битгий хурдан амла.
    • нэр їгэнд орох бол: I have the pleasure to know him - Їїнийг мэдэхэд надад таатай байв.
    • дэс тооны ард орох бол: He was the first to swim - Сэлэхдээ тэр мундаг нь байсан
  5. Дараах тохиолдлуудад байцын хэлбэрээр байх бол:
    • зорилго болон шалтгаан заасан : I harried to fetch a doctor. - Би эмч дуудахаар яарсан.
    • їр дагаварын : He was too tired to learn. - Тэр сурахад маш их ядарсан байсан.

Эс тухайлах тєлєвийн тусгай хэрэглээ
(Special use of the Infinitive)

Дараах тохиолдолд эс тухайлах тєлєв нь how to, want to, where to, so (such) . . . as to, in order to -тэй хамт байна.

  • Сургах, сурах, ойлгох утга бїхий їйл їгийн дараа how to (хэрхэн яаж) орох бол.
    He learns how to ride a bike - Тэр дугуй хэрхэн унадагийг сурч байна.
  • what to (юу), where to (хаана)-г хэрэглэх їед :
    He did not know what to say; I showed him where to buy the books.
  • Хураангуйлсан гишїїн єгїїлбэрїїдэд "so" болон "such"-ийн дараа as to-авах їед (гол болон туслах єгїїлбэрийн эзэн нэг байх їед) :
    You were such a fool as to believe him. - Тїїнд чи итгэх нь шал тэнэг хэрэг байсан.
  • in order to(-ийн тулд)-г хэрэглэх бол :
    He made him come in order to punish him. - Тэр тїїнийг шийтгэхийн тулд л ирсэн.

Сануулга : Їйлдэгдэх хэвийн утга дараах тохиолдолд їйлдэх хэвийн хэлбэрт байж болдог.

  1. Хэрэв учрыг нь їл ойлгох байдалгїй бол хавсрал нэрийн дараа :
    This apple is good to eat. - Алим идэхэд сайн.
  2. there is, there are -ийн дараа:
    There is nothing to say. - Хэлэх юм юу ч алга.
  3. to let, to blame хэрэглэх їед :
    Rooms to let, you are to blame.

ЭС ТУХАЙЛАХ ЯЛГАЦ ГИШЇЇН
(Accusative with the infinitive)

to -гїй (without to) байх тохиолдолууд нь :

  1. Мэдрэхїйтэй холбоотой to see (харах), to hear (сонсох), to feel (барьж їзэх), to watch (харах, ажиглах), to observe (ажиглалт хийх) гэх зэрэг їйл їгийн дараа : I saw him come. - Би тїїний ирэхийг харав.
  2. Дараах їйл їгїїдийн дараа :
    а) хийлгэх утгатай : to make, to have(to bid): You make me laugh. - Чи миний инээдийг хїргээд байна.

    б) зєвшєєрєх утгатай : to let (зєвшєєрєх, боломж олгох). Жишээ нь :
    Let the boy return! - Хїїхдийг буцаж ирэхийг зєвшєєрнє її!

to - тэй (with to) байх тохиолдлууд нь :

  1. Хїсэл илэрхийлсэн утгатай to want, to wish, to like-ийн дараа. Жишээ нь
    I wish his to learn. - Би тїїнийг сурахыг хїсч байна.
  2. Дараах утгатай їйл їгсийн дараа :
    а) хийлгэх гэсэн утгатай to cause, to order, to command гэх мэт їйл їгийн дараа.Жишээ нь :
    We caused him to send for a doctor. - Бид тїїнийг эмч рїї явахыг шаардсан

    б) зєвшєєрєх утгатай to allow, to permit, to suffer гэх мэт їйл їгийн дараа. Жишээ нь :
    We allowed the girls to come in. - Бид охинд орохыг зєвшєєрсєн.
  3. Хэлэх, ярих болон бодох гэсэн утгатай to declare, to deny, to expect, to believe, to think, to suppose, to remember гэсэн зарим їйл їгсийн дараа :
    England expect every man to do his duty. - Хїн бїр єєрийн їїргээ биелїїлэхийг Англи улс хїлээж байна.

Анхаар : Ярианы хэлэнд гишїїн єгїїлбэрт that - ийг хэрэглэхийг эрхэмлэдэг.
Санамж : to say, to tell (хэлэх, сонсгох), to answer, to reply, to hope, to fear гэсэн їгсийн дараа зєвхєн нэг л гишїїн єгїїлбэр that -ийг авдаг. Жиш нь :

He hoped that she would come. - Тїїнийг ирэх л байх гэж тэр найдсан.

ЭС ТУХАЙЛАХ ТЄЛЄВТЭЙ НЭРЛЭХИЙН ТИЙН ЯЛГАЛ
(Nominative with the infinitive)

Эс тухайлах тєлєвтэй тусгагдахуун (Accusative with the infinitive) -нь идэвхгїй хэвд (Passive) орохоороо эс тухайлах тєлєвтэй нэрлэхийн тийн ялгал (Nominative with the infinitive) болдог. Жишээ нь :
He was heard to come in. - Тїїний орж ирэх нь сонсогдов.
I am told to stay away. - Намайг ирэхгїй бай гэж хэлсэн.
My father was told to prepare everything. - Бїх юмаа бэлтгэхийг аавд маань хэлсэн.

Санамж : Эс тухайлах тєлєв (Infinitive)- нь хавсрал нэр (Adjective)-д for -ийн тусламжтайгаар холбогддог. Жишээ нь : The town is too distant for me to be seen - Энэ хотыг їзэхэд миний хувьд хэтэрхий хол.