Зар

Pages

Search This Blog

Wednesday, February 1, 2012

Онч үгс

Амьдралын гол утга учир нь та хүн байгаад оршиж байгаа юм.

*****************

Амьдрал олон салаа замтай болохоор
Хүний амьдрал янз бүр байдаг

******************

Амьдралд сурах юм зөндөө

Амьсгалахаас эхлээд , мөхөхөд хүртэл суралцана

***************

Өнгө харж сэтгэлээ хуурчихаад
Өөрийгөө таниж сэтгэлээ мэдэрсэн үед
Нүдээрээ бус сэтгэлээрээ харах чинь
Нэгэнт оройтсон байх бий

***************

Нүдээрээ харсан өнгөө
Сэтгэлээрээ тань

Багш

Бээлийн чинээ нялхсаас
Буурал өтөл нь хүртэл
Багшаа , багшаа хэмээн дуудах
Эрдэмт багш таныг биширье

Амьдрал гэх далайд аялах
Арга , ухааныг сургадаг
Агуу эрхэм хүмүүн
Ачит багш таныг хүндэлье

Дээдийн мөртэй заяа түвшин явахын
Дотоод ухааныг ончыг заадаг
Дээдлэх нэгэн алдартай
Дэлгэр үйлстэн багш таныг магтая

Ачлах энэрэхийг их ухааны
Амин судас нь болсон
Арга , билэгийг цогцлоосон
Ашидын ерөөлтэй багш таныг дээдлье

Зуун, түмэн ардынхаа
Залгамж удмын бяцхан үрсийг
Залж, чиглүүлэхийн эрдэмийг адисласан
Заяа өөдрөг багш таныг алдаршуулья

Эрдэмт номын ухааныг таниулах гэж
Эгнэгт нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөсөн
Эгэл бус гавьяатай
Эрхэмсэг багш таныг хүндэлье

Миний, бидний замыг гэрэлтүүлэх
Монголоо гэх сэтгэлийг бадруулах
Мянга мянган шавьтай
Мөнхрөх алдарт багш таньд мөргөе

Амьдрал хэмээх их далайн
Сэлүүр болох эрдэм, ухааныг сургачихаад
Ахиж дэвшихийг ерөөсөөр үлддэг
Санаа ариун , номын өглөгтөн багш та гайхамшиг

Б.Энхтөгс 2012-02-01