Зар

Pages

Search This Blog

Tuesday, April 26, 2011

“Хоосрол”

Зүрх сэтгэлд минь чи оршичихоод
Зангаа бууруулж, хажуугаар өнгөрөхдөө
Зөрөг олон замын
Зөв бурууг ялгалгүй туучихлаа гэж үү

Ямба, хээнцэр өнгөтэй
Сэхүүн зантай нэгэн бүсгүйд
Яагаад чи сэтгэл алдрав
Саатан учирах тэр хором чинь насных байж чадах гэж үү

Өөр бусдад би одоо итгэхгүй ээ
Өнгөрсөн амьдрал минь түүнийг гэрчилнэ
Өөдий хүртэл наслахдаа би
Өнгөт орчлонд үнэн зүйлгүй гэдгийг дэндүү хойно ухаарлаа

Дэрвэж явсан гэнэн залуу насаа
Дэнгийн нэг эрвээхэй шиг богинохон гэж хэн мэдхэв
Доргиж омголон явахдаа
Дэндүү амгалан байж амьдралыг би яахан таахав

Залуу ариун насандаа
Зүсэн зүйлийн учир байдлыг тунгаасаар
Заяа тавилан гэж сэтгэлдээ шивнээд
Зүгээр л гэж өөртөө би хууртагдаж

Толгой гудайн сэтгэлдээ өмрөх хэрэггүй
Тэртээ алсын чандаас чамд
Тэргүүнээ өргө, ихэмсэг, хээнцэр алхаж
Түрүүчийнхээс илүү байгааг сануулах мэтээ
2011-04-25