Зар

Pages

Search This Blog

Thursday, July 8, 2010

Шавь нь багшаасаа ийн асууж гэнэ "Хайр гэж юу юм бэ?"

Багш нь: "Энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг чи хийх хэрэгтэй. Чи тутарганы талбай руу яваад хамгийн том гэсэн тутаргыг олоод ир. Гэхдээ нэг хажуугаар нь гарсан тутарга руугаа эргэж очиж болохгүй. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл нэг ч удаа эргэж явахгүйгээр " гэжээ.

Шавь нь талбай руу очоод яваж байтал маш том тутарга тааралдаж. Гэвч дараа үүнээс том олдож магадгүй гэж бодон авсангүй. Тэгэж явсаар тэрээр талбайн гол хавьд нэгэнт ирчиж гэнэ.

Тэрээр талбайн нөгөө зах руу ойртох тусам тутарганы хэмжээ улам бүр жижиг болж байгааг анзаарч гэнэ. Тэгсээр талбайн нөгөө захад ирэхдээ хоосон иржээ.

Тэгээд багш дээрээ иртэл багш нь: "Энэ бол хайр. Чи өөртөө илүү тохирсон хүнийг хайгаад л байдаг. Гэвч чи эргэж харсан цагтаа, өмнө нь тааралдсан хэн нэгнийг чи аль хэдийн санаад эхэлцэн байдаг." гэжээ.

Шавь нь: "Тэгвэл хурим гэж юу юм бэ?" гэж асуужээ.

Багш нь: "Энэ асуултанд хариулахын тулд чи мөн л нэг зүйлийг хийх хэрэгтэй. Эрдэнэ шишийн талбай руу очоод хамгийн том гэсэн эрдэнэ шишийг аваад ир. Гэхдээ эргэж харахгүйгээр талбайг туулна." гэж хэлжээ.

Шавь нь энэ удаад их л анхааралтай гэгч нь талбайн дундуур яван хайж гэнэ. Эцэст нь дунд зэргийн хэмжээтэй нэгэн эрдэнэ шиш барин их л баяртай нь аргагүй эргэж иржээ.

Тэгтэл багш нь: "Энэ удаад чи эрдэнэ шиштэй буцаж ирлээ. Чи томыг нь биш, өөрт чинь л том санагдаж байгааг авчирсан. Чамд зөн совин байсан, чи үүнийг хамгийн сайн гэдэгт нь итгэж байсан. Энэ бол гэрлэлт. " гэж хариулжээ.

0 comments:

Post a Comment