Зар

Pages

Search This Blog

Monday, March 19, 2012

Хөтлүүлсээр

/******Хөтлүүлсээр****/

Аав ээжээр хөтлүүсээр

Амьдралын алтан тайзанд гол дүрээ бүтээнэ бид

Ахан дүүсдээ хөтлүүлсээр

Ахиж урагшилахад дэм болно

Бушуу түргэн гэсээр

Эмээ өвөөд хөтлүүлэн эрхлэх цагийн өнгөрөөнө

Бяцхан ухаан нь тэлэхийн хирээр

Бодол ухаан нь өсөхөөр хөтлүүлнэ

Сурч, мэдэх ёстой гэсээр

Сургуулийн босгоор ороод багшаар хөтлүүлнэ

Өөдөсхөн бие нь өсөж торниод

Өдөлж гүйцсэн ангаахай шиг үеийн хонгоруудад хөтлүүлнэ

Борви өндийж мөр тэнцэхийн цагт

Босго өндөр их эрдэмээр хөтлүүлнэ

Үзэл бодолд нь жигүүр ургаад

Үерхэл,шохоорхолоор хөтлүүлнэ

Нас бие гүйцсэн хойноо

Нандин хайрын эзэндээ хөтлүүлнэ

Нар, сарны заагт

Намайг, чамайг гэх хайраар хөтлүүлнэ

Томилолт урттай , ажил ихтэй

Амьдралын гольдролд хөтлүүлнэ

Үдлээд буухын хооронд үргэлжлэн бас

Үр, удамаа хөтлөх их замыг урсгана

Буурал болсоны хэрэг бүтэж

Бурхан бидныг хөтлөсөөр замбуулиндаа буцах буй за

Wednesday, February 1, 2012

Онч үгс

Амьдралын гол утга учир нь та хүн байгаад оршиж байгаа юм.

*****************

Амьдрал олон салаа замтай болохоор
Хүний амьдрал янз бүр байдаг

******************

Амьдралд сурах юм зөндөө

Амьсгалахаас эхлээд , мөхөхөд хүртэл суралцана

***************

Өнгө харж сэтгэлээ хуурчихаад
Өөрийгөө таниж сэтгэлээ мэдэрсэн үед
Нүдээрээ бус сэтгэлээрээ харах чинь
Нэгэнт оройтсон байх бий

***************

Нүдээрээ харсан өнгөө
Сэтгэлээрээ тань

Багш

Бээлийн чинээ нялхсаас
Буурал өтөл нь хүртэл
Багшаа , багшаа хэмээн дуудах
Эрдэмт багш таныг биширье

Амьдрал гэх далайд аялах
Арга , ухааныг сургадаг
Агуу эрхэм хүмүүн
Ачит багш таныг хүндэлье

Дээдийн мөртэй заяа түвшин явахын
Дотоод ухааныг ончыг заадаг
Дээдлэх нэгэн алдартай
Дэлгэр үйлстэн багш таныг магтая

Ачлах энэрэхийг их ухааны
Амин судас нь болсон
Арга , билэгийг цогцлоосон
Ашидын ерөөлтэй багш таныг дээдлье

Зуун, түмэн ардынхаа
Залгамж удмын бяцхан үрсийг
Залж, чиглүүлэхийн эрдэмийг адисласан
Заяа өөдрөг багш таныг алдаршуулья

Эрдэмт номын ухааныг таниулах гэж
Эгнэгт нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөсөн
Эгэл бус гавьяатай
Эрхэмсэг багш таныг хүндэлье

Миний, бидний замыг гэрэлтүүлэх
Монголоо гэх сэтгэлийг бадруулах
Мянга мянган шавьтай
Мөнхрөх алдарт багш таньд мөргөе

Амьдрал хэмээх их далайн
Сэлүүр болох эрдэм, ухааныг сургачихаад
Ахиж дэвшихийг ерөөсөөр үлддэг
Санаа ариун , номын өглөгтөн багш та гайхамшиг

Б.Энхтөгс 2012-02-01

Wednesday, January 25, 2012

Онч үгс

Шорооноос эрдэнэ усанд шигшигдэнэ
Сурсан эрдэм сорилтонд шагшигдана

*******

Өнгөө шороонд нуугдсан эрдэнэ шиг
Өнгөц хархад харамгүй тоомгүй байв ч
Үнэд орсон эрдэнэ шиг нэг цагт доторыг нь ухвал
Алтаа нуусан эрдэнэ шиг нэгэн байхыг хожимоо мэдвэл харамсах бишүү

*********

Харахад харц булаам гоо ч
Халдаад нөхөрлөхөд
Хамаг далд нь илэрвэл
Хэрэг алга гоо сайхан хуурамч

*********

Овсгоо самбаа ихтэй ч
Омог бардам зантай бол садаа болно
Олон дунд нэртэй ч
Олиггүй дэвлүүн бол урагш гишгэхгүй



Tuesday, January 24, 2012

Хайкун урлаг

Энэ мэтчилэн сонин үгсийн хэлхээс, утга яруу, нуугдмал далд санааг, үгийн тансаг баялагаар зүйрлүүлэн шүлэглэхийг оролдож чадах юм шиг санагдаад жаал судлаж хирэндээ энэ урлагийн мөн чанарыг ухахыг оролдлоо. Би 2011-11 сарын сүүл үеэс эхлэн бага багаар өөрийн хайку гэх үгсийн бодолын чанад, үгийн уран, ухааны хурцаар сийлэх гэж оролдож байгаа билээ.
Би 10 жилийн жаахан хүүхэд байхаасаа л шүлэг элдэв үгс сараачдаг нэгэн байлаа. Нэг удаа
ийм 3 мөрт хэлхичээд шүлэг гэхэд хэцүү, зүйр үг гэхэд хэцүү мөрийг одоогоос 14 жилийн тэртээд тэрэлчихээд учрыг нь 2011 оны сүүлд ойлгосон нь энэ билээ.

Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..

Миний бие нь энэ бүхнээ өөрийн ухаан бодол, далд ухамсараас гарган сийрүүлэн өгүүлдэг бөлгөө. Та бүхэн алдаа оноо байх аваас харамгүй сэтгэлээр хэлж болгоогоорой.

1.Үгийн уранаар
Оюун бодолд
Ухаан сийлэх

2.Үйлийн чимэгэнд
Бүсгүйн сэтгэл
Нэвт шингээстэй

3.Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..

4.Бороотой цуг
Зүрхнээс урссаныг
Газар тосно

5.Хоосон номчирхол
Тэртээ тэргүй
Бүгдийг туулна

6.Хүйс, зүс
Юуны ялгаатайм
Хүн л биз ...

7.Харуй бүрий
Хоосон тал
Бэдэртсэн сэтгэл ...

8.Уйлах дуулан /Бага балчир үе/
Инээд наргиа /Залуу идэр үе/
Уйтгар үхэл /Өтөл буурай үе/

9.Өчил дүүрэн
Гоморхол
Нулимс зангидана..

10.Харвасан сум
Бодлын гүн
Түүнээс хол

11.Буцах бээрд
Нүцгэн
Хоосон очно

12.Дэрэнд нэвчисэн нулимсны

Үнэнийг ор л мэднэ

Тэр хэзээ үнэнийг өчих бол /2012-01-18/

13.Зүсэр бороонд
Зүйлийн гуниг
Угаагдана...

14.Нүцгэн толгодын
Бараан алсад ч
Амьдрал оршисоор л ...

15.Нүүгэлтэх үүлсын
Буданд дундаас
Хосын сэтгэл гэрэлтэхүй ...

16.Өвгөн мод
Өчин хэлэх үгсээ
Навчисаараа савчина...

17.Өнчирсөн сэтгэлийн
Ончирсон бодлыг
Юунд дэвэргэнэ бэ...

18.Би бол би
Бид бол
Бигийн нэгдэл...

19.Нууцлаг ертөнцийн
Гунигийн сүүдэрээс
Дайжсан юмсан би, чи төөрчихөж ....

20.Нүгэл чи юунд
Үнэнийг сүүдэр мэт даганав
Аль эсвэл ах дүү юм уу ...

21.Зохихгүй гоёлд
Шунасан сэтгэл
Үхэхгүй ээ

22.Жимт амьдралын
Гортигт би
Хаана оршино

23.Хүн бүрийн
Философи байгалийг
Үл дийлнэм

24.Тархинд шивнэсэн
Хүсэлд бодлогоширсон
Нам гүмхэн зурагууд

25.Холын гариг эрхэсээс
Хэн нэгийг эрин тэнүүчлэх
Зүүдний мөрөөдөл өө

26.Сэхүүн салхины аясаар хөлбөрөх
Саран миний дагуул
Сэмхэн намайг аргадана

Монголын яруу найрагт хайку

Л. Нямаа: Хайку бол Японы ард түмний оюуны хамгийн гайхамшигтай дээж
Монголын яруу найргын гал тогоонд Б. Явуухулан хэмээх агуу хайлан, Японы ард түмний гайхамшигт хайкуг тэртээ 1964 онд тарьсан нь өдгөө сакура лугаа дэлгэрч, дэлбээлж байгаа талаар яруу найрагч, судлаач Л. Нямаа өгүүлж байна. Тэрбээр удахгүй хайку шүлгийн тухай ном бичихээр материал цуглуулж байгаа юм байна. Ийнхүү Монголын яруу найраг сонирхогчдод тэр бүр танил бус ч монголын яруу найрагт хэдийнээ нутагшсан “хайку” шүлгийн талаар яруу найрагч, Хөдөлмөр сонины сэтгүүлч С. Оюунтөгсийн хөөрөлдсөнийг толилуулж байна.
-Та хайкун тухай ном гаргах гэж байгаа сурагтай. Энэ номныхоо талаар бидэнд сонирхуулаач?
-Би “Басёгоос Явуухулан” хүртэл гэдэг хайку шүлгийн тухай ном хийгээд бараг дуусч байна. Энэ жил Японд хайку шүлгийн мастер хэмээн өргөмжлөгддөг Басёгийн сургууль байгуулагдсаны 360 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулж энэ номыг гаргах санаатай. Басё одоогоос 360 жилийн өмнө Японд хайкуны сонгодог сургууль байгуулж түүнээс хойш маш олон хайкуны алдартай мастеруудыг төрүүлсэн байдаг. Хайку бол Японы ард түмнээс хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюун сэтгэлгээний гайхамшигтай урлаг. Тийм ч учраас дэлхийн алдартай яруу найрагчид хайкуг эх хэлээр нь унших гэж насан өтөл болсон хойноо Япон хэлийг сурч мөн хайкуг заавал эх хэлээрээ орчуулан гаргаж байсан түүх утга зохиолын өнгөрсөн түүхэнд байдаг юм билээ.

-Монголын яруу найрагт хайку хэмээх энэ шүлгийн төрөл хэзээнээс бичигдэж эхэлсэн байдаг юм бэ?
-Анх удаа 1964 онд Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан монголд хайку шүлгийн тухай том өгүүлэл бичиж Басёгийн шүлгээс орчуулж байсан байдаг. Мөн Бэгзийн Явуухулан өөрөө дөрвөн улирлын тухай хайку бичиж хайку шүлгийн аугаа их ертөнцийг монголын ард түмний өмнө нээж өгсөн явдал нь монголчуудын яруу сайхны сэтгэлгээнд ач холбогдолтой бөгөөд яруу найрагчдыг жинхэнэ яруу найргийн эрдэмд суралцахад их тус болсон гэж боддог. Тэгэхээр 1964 оноос Монголын яруу найргийн хөрсөнд монгол хайку шүлэг нэгэн төрөл болж сакура цэцэг мэт дэлгэрсэн түүхтэй юм. Энэ түүх бол монгол японы ард түмний оюун сэтгэлгээний нөхөрлөлийн сонгодог жишээ гэж би хувьдаа үздэг. Сумогийн дэвжээнд од болон гялалзаж байгаа шиг хайкуны аугаа их ертөнцөд монголын яруу найрагчид өөрийн гэсэн өнгө төрхтэй монгол хайку гэдэг төрлийг бий болгосон гэж үзэж болохоор залуучууд хайку бичиж байгаа. Энэ бүхнийг нэгтгэн дүгнээд монгол япон хайкуг нэгтгэн нэг ном болгон гаргаж байгаа юм. Мөн энэ ном бол Японыг монголд сурталчлах жилд зориулж байгаа бидний бэлэг юм.
-Сүүлийн жилүүдэд залуу яруу найрагчид шүлгийн энэ төрлийг их сонирхох болжээ. Бие даасан номнууд ч гарч байна. Энэ бүхэн юутай холбоотой гэж бодож байна вэ?
-Хайку бол Японы ард түмний оюуны хамгийн гайхамшигтай дээж юм.
Ер нь бүтэц, агуулга нь гайхамшигтай сайхан. Гуравхан мөрөнд бүхнийг багтааж чаддаг төрөл. Монголоос Явуухулангаас эхлээд Д.Батбаяр гээд яруу найрагчдын сайхан хайкунууд бий. Энд тэмдэглэхэд “Их Монгол” дээд сургууль монголын хайкуны сургууль гэж хэлж болохоор байдаг. Тэгээд залуу үеийн яруу найрагчид хайкун бие даасан ном хүртэл гаргасан байна. Энэ бүхэн бол миний эрхэм нөхөр төрийн шагналт зохиолч Д.Батбаярын ач гэж би боддог. Ер нь хайку бичиж чаддаг хүн бол дэлхийн яруу найргийн ямар ч төрлөөр бичихэд уран чадвар дутагдахгүй шүү.
-Та өөрөө хайкуг хэрхэн ойлгож хүлээж авдаг вэ?
-Хайку маш жижигхэн зүйлээр том санааг олж харах ухаарал юм шиг санагддаг. Мөн тэрүүхэн мөчид төрөөд алга болдог торгон мэдрэмж юм. Хайку бол яруу сайхныг таних, ертөнцийг өөрийнхөө үзэл мэдрэмжээр таних аугаа хэрэгсэл байх.
-Таны цээжинд явдаг хайкуг сонирхож болох уу?
-Хайку бол үнэхээр гуравхан мөрөнд сэтгэлгээний гайхамшгийг багтааж чаддаг. Жишээ нь; Г.Нямдоржийн нэг сайхан хайку байдаг.
Хоёр түнлийн оройд
Хүдэн манан татахад
Модон хөл минь даарав. Энэ бол гайхамшигтай. Би энэ хайкуг хэлэх дуртай.
-Таны энэ номонд хичнээн яруу найрагчын хайку орж байна. Ер нь монголын яруу найраг хайку шүлгийн баялаг өвтэй болжээ гэж ойлгож болох уу?
-Явуу багшаас эхлээд түүхэд 30 гаруй яруу найрагчдын хайку орлоо. Эргээд харахад нэг хайку шүлгээс эхэлж байсан түүх одоо бүхэл бүтэн ном болох хэмжээний баялаг түүхтэй болжээ. Монголын яруу найргийн хөрсөнд хайку амьдарч эхэлжээ гэж хэлж болох бодит үндэстэй. Мөн монголд орчуулагдсан Японы хайкунаас өөрийнхөө хэмжээгээр түүж оруулсан. Энэ номыг “Яруу найргийн боловсролд” гэдэг цувралын анхных гэж бодож гаргаж байгаа. Цаашдаа дэлхийн яруу найргийн төрлүүд болох хайку, танка, сонет, газел зэрэг онцгой төрлүүдээр сорлож гаргая гэж бодож байна. Энэ номын хоёрдугаар дэвтрийг шавь Сонинбаяртайгаа хамтарч сонетоор гаргахаар төлөвлөж байна. Сонет цэцгэн эрхийг анх удаа монголд Ш.Цэндгомбо гэдэг хүн орчуулсан. Тэгээд Ш.Сүрэнжав, Д.Урианхай гээд олон уран бүтээлчид сонет бичсэн. Сонетоор яруу найрагчид чадлаа сорьж бичдэг төрөл л дөө.
-Хайку Монголын яруу найрагт судлагдах хэмжээний бие даасан төрөл болжээ гэж үзэж болох уу?
-Би саяхан 2006 онд Москвад болсон Монголч эрдэмтдийн бага хурал дээр Санкт-Петербургийн Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш, монголч эрдэмтэн доктор, профессор Марина Петровагийн тависан "Орчин үеийн Монголийн яруу найраг дахи хайку шүлгийн хандлага" сэдэвт илтгэлийг уншсан. Үнэхээр хайку бол судлагдах хэмжээнд хүрчээ гэж бодож байна. Япон хайкуг монголд орчуулах чиглэлээр хоёр жилийн өмнө японы утга зохиолын симпиозум дээр манай доктор, профессор Д.Цэдэв “хайкуны орчуулга” гэдэг сэдвээр илтгэл тавьсан байналээ. Би утга зохиол судлаач нарт хэлэхэд монголын хайку бол бие даасан судлагдахуун шаардаж байгаа төрөл болсон байна. Энэ бол монголын утга зохиолд орж ирсэн гайхамшигтай төрөл гэдэг үүднээс дүр дүрслэл, сэтгэлгээ, мэдрэмж гээд бүх л талаас судлах шаардлагатай болсон байна. Үүнийг судлах юм бол монголын утга зохиолын хөгжилд их хувь нэмэр болох байх гэж бодож байна. Судлаачийг шаардсан шинэ хэлбэр болжээ. Өчнөөн олон залуу яруу найрагчид ном гаргалаа. Ахмад уран бүтээлчид ч хайку бичиж байна. Энэ бүхнийг нэгтгэж хакуны судалгаа хийж япон хайку болон монгол хайкуны төрөлх чанар, хоорондох холбоо, сэтгэлгээний өвөрмөц тал, үндэсний мэдрэмжүүдийн өвөрмөц талуудыг судлах шаардлагатай гэж үзэж байна.
-Та номондоо хайку шүлгүүдээ ямар шалгуураар оруулсан бэ?
-Би ер нь өөрийнхөө мэдрэмжээр сонгосон. Гэхдээ тэр сонголт хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ нэг их зөрөөгүй болов уу.
-За танд баярлалаа. Ярилцлага маань хайку шүлгийн номноос үүдэлтэй байсан болохоор энэ сэдвээс хазайсангүй. Гэхдээ таны уран бүтээлээр сонин юу байгааг асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Би нэг их олон шүлгийн ном гаргаагүй. Ганц хоёрхон номтой. Одоо “Миний амьдардаг ертөнц” гэдэг нэртэй шүлгийн ном бэлдэж байна. Монголын утга зохиолд Л.Нямаа гэж ямар яруу найрагч юм гэдгийг ямар нэг хэмжээгээр харуулна. Номоо энэ ондоо багтаж гаргана.
-Харин хайкун тухай ном маань хэзээ уншигчдын гарт очих юм бэ?
-Одоо бол номоо хэвлэлтэнд бэлдэж байна. Ивээн тэтгэгч олчихвол тэгээд хэвлэх бол юу байхав. 11 сар гэхэд гарах байх.
Ярилцсан С. Оюунтөгс
Хөдөлмөр сонин

Эх сурвалж www.tsetseg.com

Хайку

Эx сурвалж Доктор Ж.Батирээдүйн Блог ; http://iregedui.blogspot.com

Хайку буюу сенрю хэмээх нь яруу найргийн төрөл. Тэдгээр нь тус бүр арван долоон үеэс бүтэх гурван цуваанд 5-7-5 хээн дээр бичигдэнэ. Хайку голдуу улирал (kigo) ын тухай үзүүлэх бөгөөд Хайжин буюу хайку найрагчид голдуу зохиолын нэр (haigo)-тэй байдаг. Нэртэй хайкучдын нэг нь Мацуо Башо байсан бөгөөд тэрээр аялал хийх зуураа олон хайку бичжээ. Олон хүн өнөөдөр хүртэл хайку уншиж, бичсээр байгаа бөгөөд сонинууд хайкугийн булан гаргасаар байна. Сенрю гэдэг бол хайкутай ижил бөгөөд харин жаахан өөр талаас үзүүлдэг юм. Хайку бол уламжлалаараа яруу найрагчийн юманд хандах хандлагыг үзүүлдэг, илэрхийлдэг. Сенрю нөгөө талаас нь буюу өдөр тутмын амьдрлыг хошинooр үзүүлдэг.