Зар

Pages

Search This Blog

Thursday, July 15, 2010

Өөрөөр сэтгэ

Сэтгэхүй гэдэг гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй үгээр хэлэхийн аргагүй агуу зүйл юм. Амжилтанд хүрсэн олон хүмүүс бусдаас сэтгэхүйгээрээ л ялгаатай байдаг. Тэд илүү өргөн цар хүрээтэй бөгөөд хурдтай сэтгэдэг. Тэд бусдаас өөрөөр сэтгэдэг.
Бусдаас өөрөөр сэтгэх нэгэн жишээг та бүхэнд сонирхуулья.
Америкийн нэгэн сойзны компаний захирлын ширээн дээр “Надад сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн мэргэн үгийг жаазанд хийж зочны суудалруу харуулан тавьсан байдаг байна. Харин жаазны нөгөө талд буюу өөрийх нь талаас харвал “Тэдэнд сайхан үг хэл, эсвэл юу ч бүү хэл ” гэсэн байдаг аж. Үүний ачаар би бусад дарга нарыг бодвол хамаагүй бага уурладаг хэмээн тэр инээмсэглэн ярьж байжээ. Энэ бол өөрийн болон бусдын өөдрөг сэтгэлгээг дэмжих ухаалаг арга юм. Та ч гэсэн энэ аргыг туршаад үзээрэй.
Бодол санааныхаа цар хүрээг тэлэхийн тулд тод томруун эерэг сэтгэгдэл төрүүлэх үг хэллэг хэрэглэх хэрэгтэй.
Одоо зөвхөн байгааг биш өөр илүү юу байхыг олж харж чадаж байгаа эсэх тань л бусдаас давуу болохыг харуулж чадна, бусдын амыг нь ангайтал өөрийхөө хэлэх гэснийг зоригтой хэлж сурах хэрэгтэй(гэхдээ эерэг сэтгэгдэл төрүүлэхээр шүү ). Борви нь чичирсэн хүний үйл ажил босгсоны хөндлөнгөөс цааш хэтэрдэггүй гэсэн мэргэн үг байдаг, тиймээс яг одоо л хөдөл. Бусдаас илүү сэтгэж амьдалд илүү идэвхитэй байж бусдаас илүү амжилтанд хүрэх тэр цагт тэд танаас “Чи яагаад биднээс ийм онцгой юм бэ? ” гэж асуух болно. Хариулт нь: Өөрөөр сэтгэ.

Ирээдүй гэдэг асуулт
Алхам бүр нь хариулт
Алдаж онох нь дүн
Амьдрал өөрөө шалгалт гэж үг байдаг.
Тэгэхээр асуултандаа хэрхэн хариулж, ямар дүн авч,шалгалтаа хэр сайн өгөх нь 100% танаас өөрөөс тань шалтгаална гэсэн үг. Сайн сайхан амьдарлыг хүсдэг хүмүүс олон. Гэвч зөвхөн хүсч мөрөөдөхөөс хэтэрдэгүй хүмүүс нь хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж чармайдаг хүмүүсээс илүү олон байдаг нь нууц биш.
Өөрийгөө хөгжүүл- Өнөөдрөөрөө амьдар – Өөрөөр сэтгэ ”
хэмээх гурван аргыг үнэхээр цогцоор нь хэрэгжүүлж чадвал та амжилтанд хүрнэ гэдэгт итгэ. Гол нь бүх зүйл таны өөрийн хичээл зүтгэл, тэвчээрээс шалтгаална.
Амжилт таны гарт, аз жаргалтай ирээдүй таны өмнө байна, ажил хэрэгч залуу минь, ажил хэрэгч бүсгүй минь та бүхнийг чадна.

0 comments:

Post a Comment