Зар

Pages

Search This Blog

Thursday, July 15, 2010

Өнөөдрөөрөө амьдар

Ихэнх хүмүүс өнгөрсөн үеийнхээ алдаа дутагдал харамсан, эсвэл ирээдүйд яачих бол хэмээн санаа зовж амьдардаг. Тэгсээр байгаад амьдралд ганцхан олдох тэр өдрөө дэмий шахуу үр бүтээлгүй өнгөрөөдөг. Та урьд нь алдсан байж болно, тэгээд юу гэж? дахиад давтахгүй л байвал боллоо шүү дээ, ямар ч ид шид байгаад өнгөрснийг буцааж чадахгүй. Харин та одоо цагтаа амьдарснаар ямар ч шидтэнээс илүүтэйгээр өөрийн ирээдүйг өөрчилж чадна. Яг одоо та ямар ажил хийж байна, албаны захиа бичиж байна уу? Хамтрагчтайгаа хоолонд орж байна уу? чухал баримт уншиж байна уу? Тэгвэл түүндээ л хамаг анхаарлаа хандуулж сур. Захиагаа хичээнгүйлэн бич, хоолоо амтархан ид, энэ эссэг уншиж байхдаа ч анхааралтай унш. Өөрөөр хэлбэл бодлоо ийш тийш “тэнэхээс ” сэргийл.
Захиагаа бичиж байхдаа өглөө эхнэртэйгээ хэрэлдээд дийлдсэнээ бодоод уурлаж бичвэл бичсэн захиа чинь захиа биш болно гэдгийг санаарай.
Мөн тухайн цагт хийчихэж болох зүйлийг “залхуурал ” хэмээгч зүйлээс болж маргааш гэж хойшлуулах тохиолдол олон байдаг. Энэ л ажил хэрэгч хүний гол хурд сааруулагч бөгөөд 1 удаа “маргааш” гэснээс болж “маргааш” хийх байсан ажил чинь хойшлогдож дахиад л “маргааш” гэж хойшлуулах хэрэгтэй болно. Тэгсээр байгаад нэг л мэдэхэд уул овоо шиг их ажилд дарагдана шүүдээ. Нэг өнөөдөр хоёр маргааштай тэнцэнэ гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Нэг өдөр суга үсрээд л амжилтанд хүрсэн хэн ч байдаггүй, харин алдсан ч шантралгүй өдөр бүр хичээж тууштай байгаад амжилтанд хүрсэн олон хүнийг бид мэднэ.
Тиймээс та өдөр бүрийн ажлаа чин сэтгэлээсээ анхаарлаа хандуулж хийвэл амжилтанд хүрэх бас нэг гарц гэдгийг битгий мартаарай.

0 comments:

Post a Comment