Зар

Pages

Search This Blog

Friday, July 9, 2010

Би...би биш

Амьдрал үүссэн тэр үеэс хүн байгал, араатантай тэмцэн эвалюцийн хөгжлөөрөө ялан дийлсээр өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.Одоогийн энэ миний амьдарч байгаа нийгэмд хүнийг өөрөө өөрийгөө танихгүй шахам болтол өөрчлөх тийм ээдрээт амьдралд татагдан оруулна. Яагаад чухам тасралтгүй үргэлжлэх амьдралын олон салаа замын нэгнээр учир утгагүй хөрвөөх гэж. Нэгэн өдөр тайван гэгч нь өөрийгөө энэ орчиноос таслаад , ухаан бодолдоо байгаа бүх зүйлээ авч хаяад тархиа хоослох гээд үзлээ. Бодол маань орчноос тусгаарлахгүй харин ч намайг амьдралын утга учир “Би ” хэмээх бодьгал хүнийг надад харуулав.Юу бэ , энэ тэгээд би юу гэмээр сонин байлаа. Үгүй яахав “Би” л юм чинь биш гээд ч яахав, тэнэг ч юм шиг өөрийгөө үгүйсгэх ч шиг хачин санагдав.Тэгсэнээ “яах гэж хүн тэр атга будаанаас зүүн дээр тогтох ширхэг сор нь болж төрчөөд “ ингэж амьдрах гэж. Гэхдээ энэ амьдралаа би муу амьдарч байна гэж бодсонгүй л дээ. Зогсолтгүй эргэлдэх цаг мөч хоромтой уралдаад л зүтгээд байхийн.Зүгээр л эргэн тойроноо, хүмүүсийг , байгал, амьтдыг ажаад л өөрөө дээрээс нь хараад сууж байгаа юм шиг төсөөлж нэг үзээсэй гэж бодсон юм. Тэр үед би ер нь энэ мөн үү гэмээр сонин мэдрэмж төрнө.Магадгүй тэр үед би бурхан байсан бол, би бүхнийг чаддаг байсан бол гэж сэтгэх буй за. Төд удалгүй л хуучин хэвэндээ орж эргэлдэж буй амьдралын гольдролоор урсах нь тэрээ.
Энэ шүлэглэл яагаад ч юм энэ сэдэвтэй тохирох юм шиг санагдлаа.
Угаасан чийгтэй үс хацарт минь унжихад
Урьдах толиндоо өөрийгөө биш, зүрх сэтгэлээ тольдох ч шиг
Сагсайсан үснээс бөнжигнөх усан дуслууд
Сэтгэлийн минь угаас гарах нулимс мэт
Наран хэвийж, тэнгэрийн хаяа туяаран илч гэрлээ тусгасан ч
Өөрөө, өөрийнхөө бодлоос айн нуруу жихүүцэм хүйт даалаа
Нүдэнд минь гаднах төрх бус, сэтгэл минь тодрон
Өөртөө, өөр хүнийг агуулах мэт мэдрэмж төрлөө.
Түг, түмэн бодлын минь хүлээсэнд баглагдсан
Тэр ,миний дотор байгаа”Би” хэмээх хүн
Сэтгэлийг минь “зовлон ” болгон бүжихэд
Мэлмэртэл асгарах нулимс минийх биш түүнийх мэтээ

0 comments:

Post a Comment