Зар

Pages

Search This Blog

Friday, July 23, 2010

Өөртэй итгэлтэй бай

1. Зөв юманд ач холбогдол өг. Харин хэрэггүй зүйлсийг бодон санаагаа зовоох хэрэггүй.Өмнө болоод өнгөрсөн зүйлд харамсаж суухын оронд ирээдүйдээ дахин давтахгүй юм шүү хэмээн сэрэмжтэй байх хэрэгтэй.
2. Алив асуудал бэрхшээл бүгд тухайн үедээ хэцүү ч үүрд мэт бодож өөрийгөө зовоох хэрэггүй. Цаг хугацааны эрхээр хувирч оддог учир тухайн үед аль болох тайван байж ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй.
3. Ядарвал бага зэрэг ч байсан хамаагvй заавал амар. Эрч хvч тань сэргэнэ. Танд зөвлөхөд амарч буй үедээ ажил зэрэг өөрийгөө тайван бус болгох зүйлсийг бодох хэрэггүй шүү. Амралтыг амралт шиг л өнгөрүүлэх хэрэгтэй.
4. Ямар нэг ажлыг эхлэхээсээ өмнө чухам тvvнийг хvсч байгаа vгvйгээ мэд!
5. Бидний хамгийн их хэрэглэдэг "Vгvй", "Тийм" гэсэн vгийг хэлэхээсээ өмнө сайн бод! Хэрвээ тавьсан саналд нь зөвшөөрсөн тохиолдолд түүний ард хариуцлага дагалдаж байдагийг бүү март.
6. Дургvй, залхуутай санагддаг ажлаа хөгжилтэй болгож идэвхтэй байх арга зам ол!
7. Хийх хэрэгтэй, эсвэл мөрдөх хэрэгтэй гэж бодсон зvйлээ жижиг цаасан дээр тэмдэглэн харагдах газар тавь.
8. Хэрэв танд ямар нэг таагvй явдал учирвал, яг одоо танаас илvv хvнд байдалд маш олон хvн байгааг бодож тайвшир.
9. Хийж чадахгvй гэж айж байна уу? Тэгвэл та өмнө нь чадаж байсан зvйлvvдээ бод. Мөн нэгэнт хийж эхэлсэн л бол эцсийг нь үзэхийг хичээ.
10. Сонин сэтгvvл уншиж байхдаа таалагдсан эшлэлүүдийг тэмдэглэн өөрийн болго.
11. Амьдрал хэт нэг хэвийн болсон юм шиг санагдаж байна уу? Тэгвэл хааяа урьд нь хийж оролдож байгаагvй содон, гэхдээ сайн сайхан зvйл хий.
12. Үргэлж vзэг, цаастай явж бай. Бичиж тэмдэглэх юм гарч магадгvй. Мөн өнгө өнгийн балаар бичвэл өөрт илvv хөгжилтэй байдаг.
13. Нэг єдрийг зөвхөн өөртөө зарцуулж ямар ч төлөвлөгөөгvйгээр хvссэнээ хий!
14. Цvнх, ширээ, халаасандаа байгаа хэрэггvй зvйлvvдийг гаргаж хая! Илvv дутуу юм нvдэнд торохгvй бол сэтгэл санаа амар байдаг.
15. Хэтэрхий их юм цуглуулах нь ядраадаг. Жишээ нь өөртөө зөвхөн хэрэгтэй юмаа байлга. Шvvгээгээ ухаж өмсдөггvй хувцсаа гарга.
16. Тооцоо хийж бай. Бага зэрэг тооцоог өөрөө хурдан бодож тооцоолж байх нь тархийг чинь хурцалж, анализ хийх чадварыг сайжруулдаг.
17. Өдрийн аль vед таны эрч хvч нэмэгдэж бас буурч байгааг тогтоож ажлаа тохируул!
18. Замбараагvй байгаа зvйлийг янзлах танд хэцvv санагдаж байгаа бол авсан юмаа vргэлж байх ёстой байранд нь тавьж бай!
19. Нэг чухал ажлыг мартахаас айж байгаа ч үргэлж хойшлуулдаг уу? Тэгвэл хамгийн тvрvvнд тvvнийг хийж дуусга. Санаа чинь амарна.
20. Цагт нь дуусгаагvй ажил бусад ажлыг ч хойшлуулж эрч хvчийг тань барагдуулдаг. Юуг ч хойшлуулаад хэрэггvй.
21. Даалгавар эсвэл тайлангийн ажлаа эрт эхэл. Хугацаа нь болоогvй ч гэсэн эрт эхэлсэн нь найдвартай. Учир нь юу тохиолдохыг хэн ч мэдэхгvй шvv дээ.
22. Байдлыг хурцдуулж бодсоны хэрэггvй. Энэ бол таны өөрөө өөрийгөө айлгаж байгаагаас өөр юу ч биш!
23. Найзууд, хамаатан садантайгаа харьцаагаа сайхан байлга! Тэдний тусламж хэрэг болох үе заавал гарна.
24. Биедээ хамгийн амар хувцсыг сонгож өмс. Холгодоггvй гутал, босч суухад зовоохгvй, анхаарлыг чинь сарниулахааргvй сэтгэлд амар хувцас сонго.
25. Бусдын үзэл бодолыг хvндэтгэж бай! Бусдаар хvндэтгvvлэх анхны алхам эндээс эхэлдэг.
26. Таны мөрөөдөл биелэхээргvй хол харагдаж байгаа бол эхлээд биелэх боломжтой зvйл мөрөөд.
27. Ямар нэг ажлыг эхлэх нь танд хэцvv санагдаж байгаа бол эхлээд дуртай ажлаасаа эхэл!
28. Хоббитой бол. Жишээ нь юм нэхэх, хөгжим тоглох, зураг зурах нь таныг урлагт ойртуулахаас гадна өөртөө хvндэтгэлтэй болгодог.
29. Хvvхэдтэй цагийг хамт өнгөрөө! Тэдэнд vлгэр ярьж, тоглох нь хэсэг хугацаанд ч болов амьдралын хvнд хэцvvг мартуулдаг.
30. Эцэст нь хэлхэд өөрийнхөө зорилготоо хүрхэд ямар ч саад бэрхшээл гарсан бай хэзээ ч битгий бууж өг.

0 comments:

Post a Comment