Зар

Pages

Search This Blog

Friday, July 9, 2010

Үнэн худалаас нэг ах

Энэ үнэн үү, та ер нь ингэж бодож үзсэн үү. Яагаад ч юм би энэ сэдвийг “Үнэн худлаас нэг ах уу ?” гэж асуулт болгомоор санагдлаа. Хүүхдээс чи ээж, аавийнхаа алинд нь илүү хайртай бэ? гэж асуух эсвэл ” Өндөг, тахиа 2-н аль нь анхдагч бэ?” гэж асуухаас шал өөр байх л даа. Гэхдээ юм болгон өөрийн гэсэн зохицол хуультай байдаг хойно. Болох юм болдогоороо болж ,жам ёсоороо л үргэлжлэх байх.Өмнө нь хүн иймэрхүү зүйлийг бодож түүнийг учир олох гэж гаргалгаа хийж байсан байх л даа. Энэ сэдэв нээх сонин үлгэр шиг тэгсэн мөртлөө үнэн ч юм шиг. Заримдаа үлгэр хүртэл биелэдэг шүү дээ. Одоо үед ямар нэг зүйлийг их хийсвэрээр оюун санаагаар дүгнэдэг, төсөөлдөг, тэр төсөөлөлийн орчиндоо амьдардаг болчихож. Юу хэлэх гээд байна вэ? Гэхээр та нэг хүнтэй муудалцлаа гэж бодий тэгвэл та тэр хүн л муу юм шиг харагдаж муу нь л түрүүлж бодогдож тэр хүн муу хүн болж хувирна. Тэгтэл өнөө хүн маань өөр нэгэнд сайн санагдвал тэр хүн сайн хүн болж л хувирна. Тэгэхээр “сайн, муу” 2 шиг үнэн, худал 2 ах, дүү болсон авай. Харин үүнийг тоотой, логиктой харьцуулвал бас нэг үр дүн гарна. Физик, хими , математикт хүртэл энэ үнэн, худал өөрсдийгөө батлах гэж байнга л тэмцэлддэг шүү дээ. Амьдралд,байгальд хүртэл байнга л “эерэг,сөрөг”-ийн хууль үйлчилж “Үнэн үү, худал уу?” гэж эргэлздэг асуулт , хариултууд, шийдвэрийг бид үргэлж л хийдэг. Хүнээс гарч байгаа үйлдэл бүр “Үнэн, худал “2-н аль нэгийг сонгодог.Тэгсэн мөртлөө яадаг билээ байнга л үнэнийг “ах” болгох гэж сонгодог. Инээдтэй санагдаж байгаа ч тийм биз дээ. Аливаа зүйл “Эерэг, сөрөг” гэсэн тэнцвэртэй байдлаас бүтдэг байх гэж бодож байна.Та боддоо ямар нэг зүйл бүгд л 2 туйлтай байдаг. Өндөр, нам, тарган, туранхай, нэмэх, хасах, эерэг, сөрөг, зөв, буруу,за тэгээд сайн, муу гээд л үргэлжлэх байх. Миний бичлэгийг анхаарсан бол сайн талдаа зүйл нь урдаа гарч бичигдсэн байгаа. Энийг би албаар ингэж бичээгүй та өөрөө нэг хэлээд үздээ зөв, сайн зүйл нь өмнө нь хэлэгдэж байна , тиймүү. Жишээ нь эр ,эм хүн тээр яаж байна нөгөө том агуу , бяртай хүчтэй, давуу гэдгээрээ эр гэдэг хүйсний үг маань урдаа түрүүлээд гарчихаж байнаа даа. Юм гэж сонин шүү. Тэгэхээр яах аргагүй Үнэн, худалаас нэг ах болж байгаам байна л даа.Гэхдээ энэ яг туйлийн үнэн биш юмаа. Энэ бол хүн бидний сэтгэлгээнээс гарч байгаа дүгнэлт буюу тийм байгаасай гэсэндээ яах аргагүй “Үнэн”-ийг ах болгочихож байгаан тээр. Сайхан, муухай алийг сонгох уу сайханыг, компани эр, эм хүнийг алийг сонгодог уу эрийг, та үнэн, худалийг алийг сонгодог уу “Үнэн “ байгаасай гэж бодсондоо үнэнийг сонгож ах болгож байгаан тэрээ.Тэгэхээр сонгодогийг хуулиар үнэнийг ах болгожээ.

0 comments:

Post a Comment