Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Зөндөө ахих арга

Єөрөө ажиллаж мөнгө хийдэг бүх саятнууд шаргуу, маш шаргуу, бүр их шаргуу хөдөлмөрлөдөг. Эдгээр мэргэжилтнүүд ажилдаа бүхнээс өмнө ирж, бусдаас шаргуу ажиллаж, орой болтол ажил дээрээ үлддэг. Тэд өөрсдийнхөө салбарт хамгийн их ажилсаг хүмүүсийн тоонд багтаж, хүмүүсийн дунд нэр хүндтэй нэгэн болдог. Хүн болгон тэднийг мэддэг.
Ажил дээрээ "+40" гэдэг томъёог ашиглаж бай. Энэ томъёо юу гэсэн үг вэ? гэвэл: Та амьдрахын тулд долоо хоногт ердөө 40 цаг ажиллана. Харин амжилт гаргахын тулд 40-өөс илүү цаг ажиллах ёстой гэсэн үг юм. Хэрэв та долоо хоногт ердөө 40 цаг ажиллавал энэ нь таны зөвхөн амь зуух арга л юм. Энэ янзаараа бол та хэзээ ч урагшаа ахихгүй. Энэ янзаараа бол та хэзээ ч санхүүгийн том амжилтанд хүрэхгүй. Таны хамт олон чинь хэзээ ч таныг жинхэнэ ёсоор хүндлэхгүй, үнэлэхгүй. Та ажлаа долоо хоногийн турш зөвхөн 40 цагаар хязгаарлаад байвал насан туршдаа дундаж ажилтан хэвээрээ үлдэх болно.
40-өөс илүү гарсан цаг бүр таны ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Та долоо хоног бүр өөрийнхөө ажилд 40-өөс илүү хичнээн цаг зарцуулаад байгааг өөрөө хараад байвал 5 жилийн дараа тийм болно гэж өөрөө маш нарийн тооцоолж чаддаг болно. Ажлын уртасгасан өдөр, ачаалалтай ажил хоёрт ямар ч халаа сэлгээ байдаггүй.
Америкийн саятнууд долоо хоногт дунджаар 59 цаг ажилладаг. Тэдний ихэнх нь ялангуяа шинэ ажлынхаа эхэн үед 70-80 цаг ажилладаг. Долоо хоногийн ажлын өдөр нь тав биш зургаа, тэгсэн хирнээ ажлын өдрийн үргэлжлэх хугацаа харьцангуй урт байдаг. Хэрэв та өөрөө ажиллаж мөнгө хийдэг тэр саятнуудтай уулзах юм уу утсаар холбогдоё гэвэл эсвэл өглөө ажил эхлэхэс өмнө, эсвэл ажил тарсаны дараа утасдаарай гэж зөвлөх байна. Єөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятнууд аль хэдийн ажилдаа ирчихсэн, ажиллаж байхад өглөөний есөөс оройн таван цаг хүртэл ажилладаг ажилтнууд эсвэл ажилдаа дөнгөж ирж байдаг эсвэл ажлаасаа аль хэдийн явчихсан байдаг.
Та ажил дээрээ байж л байвал ажлынхаа бүх цагт ажиллах ёстой гэсэн өөр нэгэн ноёлох ухагдахуун байдаг. Ажиллахдаа цагийг ч хий хоосон бүү өнгөрүүл. Єглөө ажлынхаа өрөөнд ирэнгүүт, ширээний ард суугаад шууд ажилдаа ор, хөдөлмөрлөж эхэл. Хамт ажиллагсад чинь чамтай ярих гээд, үймүүлэх гээд байвал уучлал гуйн "Би ажилдаа яаралтай орох шаардлагатай байна!" гэж хэл.
Энэ нь гэр ахуйн ажлаар хөөцөлдөхгүй, найз нөхөд рүүгээ утасдахгүй, өөр хоорондоо ярилцахгүй, сонин хэвлэл уншихгүй байх гэсэн үг огт бишээ. Гэхдээ та ажлынхаа байрандаа ирчихсэн л бол ажилах ёстой бүх цагаа заавал ажиллаж өнгөрүүлээрэй. Бүхнээс эрчимтэй, шаргуу хөдөлмөрлөдөг хүний алдар хүндийг хүртэхийн төлөө одоо өнөөдөр шийдвэрээ гарга. Энэ таныг энэ ажлаа бараг эхлэхээс өмнө танд хамгийн хурдан туслах тэр хүмүүсийн анхаарлыг татна.
Єдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн гар. Єдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байлаа ч та өөрөө ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

0 comments:

Post a Comment