Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Хурдан баяжъя гэвэл улам ихийг мөрөөд

Єөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийдэг саятнуудын анхны нууц бол бүр энгийн: Агуу ихийг мөрөөд! гэсэн үг юм. Yүний тул өөрийгөө мөрөөдөл болго. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард.
Агуу их хүмүүс цөм яг л өнөөдөр тэдэнд юу байгаагаас бүр илүү ихээр ялгагдах гайхамшигт зүйлийн тухай мөрөөдлөөс эхэлдэг. Чамд хангалттай цаг хугацаа, бүх мөнгө чинь, боловсрол арвин их туршлага, олон зуун найз нөхөд, хэлхээ холбоо, бүх нөөц бололцоо гээд амьдралаас хүсч байгаа юм бүхэн чинь байна. Хэрэв таны чадавхи харьцангуй хязгааргүй гэж үзвэл ямаршуухан амьдралыг өөртөө болон гэр бүлийнхэндээ бий болгохыг хүсэх вэ?
"Ирээдүйгээс эргээд" дүрслэн бодох дадлага хийцгээе. Энэ бол амжилт олж байгаа хүмүүсийн байнга хэрэглэдэг хамгийн их үр ашигтай арга юм. Ингэж ургуулан бодох нь таны оюун ухаан, зан байдлыг донсолгосон ер бусын нөлөө үзүүлнэ. Яаж ингэж төсөөлөх вэ? Та өөрийгөө 5 жилийн тэртээ аваачиж тавь. 5 жил өнгөрсөн, тэгээд одоо таны амьдрал туйлын сайхан өв тэгш болсон гэж бод. Тэгвэл амьдрал чинь яаж харагдаж байна? Та юу хийж байна? Хаана ажиллаж байна? Хичнээн хэмжээний мөнгөтэй болж байна.
Єөртөө зориулсан ирэээдүйн дүр зургаа олон жилийн дараа байхаар тооцоолон дүрслэн гарга. Та өөрийнхөө эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтээ хэдий чинээ төсөөлөн гаргана тэр чинээгээрээ энэ бүхнийг хурдан хийхийн төлөө өөрийгөө дайчилна. Тэр чанараараа өнөө сайхан гэж төсөөлсөн бүхэн чинь тань руу хурдан ойртож ирнэ. Хэрэв та амьдралдаа чухам юунд хүрэх гэж байгаагаа бүр нарийн тодорхой төлөвлөвөл энэ зорилгоо үйл ажиллагаанд оруулж, хэрэгжүүлэх шийдвэр төгс болж, та илүү их бололцоотой, өөрийгөө хөдөлгөх хүч танд бий болно.
Агуу ихийг мөрөөдөх явдал бол таны зорилгодоо хүрэх тухайлбал санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэх цэг нь юм. Ихэнх хүмүүсийн бодит амжилтанд хэзээ ч хүрч байгаагүй анхдагч шалтгаан бол "Би үүнийг хийж чадна" гэж хэзээ ч сэтгэж байгаагүй. Ийм учраас тэд тэр зүйлээ хийх гэж хэзээ ч оролдож байгаагүй.
Тэд уралдааны энэ замын гараанд гарах гэж оролдоогүй, зүгээр л сууж байсан. Мөнгөний асуудал дээр болохоор тэд мөнгө олно эсвэл бүр түүнээс илүү юм хийнэ гэж тооцолсон хэрнээ тэрүүхэндээ эргэлдээд байдаг. Харин танд агуу их тухайлбал санхүүгийн амжилтанд хүрнэ гэсэн мөрөөдөл төрөхөд амьдралын тань болон өөрөө өөрийгөө ойлгох таны ойлгоц түүнтэй хамт нэгэн зэрэг өөрчлөгдөнө. Тэгээд та бүр өөр зүйлийг хийж эхэлнэ. Та аажмаар бага багаар хийж эхэлнэ.
Тэгсэн хэрнээ сайн сайханд хүрэх таны амьдралын зорилгын чиглэл хандлага одоохондоо өөрчлөгдөхгүй. Агуу ихийг мөрөөдөх нь санхүүгийн амжилтанд хүрэх болон та өөрөө ажиллаж, мөнгө "хийж" саятан болох эхний алхам юм.

0 comments:

Post a Comment