Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Сэдэл бол амжилтанд хүрэх зам

Сэдлийн янз бүрийн төрлүүд байдаг. Тэдгээрийг тодорхойлохын тулд өдөр дутмын амьдралаас жишээ авъя. Тухайлбал, өглөө сэрүүлэг дуугарч биднийг сэрээхэд дотоод дуу хоолой юу хэлдгийг санацгаая: “Босох хэрэгтэй, тэгэхгүй бол бөөн асуудал гарна”. Дотроо ингэж хэлэн бид нар ажил, сургуульдаа хэрхэн хоцорч байгаагаа, хоцорсноос болж ямар үр дагавар бий болж буй дүр зураг төсөөлөгддөг. Эдгээр зураг томрохын хэрээр дотроо: “За за босъё” хэмээн өөртөө хэлдэг. Ингээд та бид босох хангалттай сэдэлтэй болж байгаа хэрэг. Хүн, ямар нэгэн зүйлээс зайлсхийхийг хүсвэл түүнийхээ талаарх төсөөллийг бий болгож тодорхой үйлдэл хийхийн тулд дээр өгүүлсний дагуу өөрийгөө дайчлан хөдөлгөдөг байна.

Одоо өөр төрлийн сэдлийг авч үзье. Та өглөө нүдээ нээгээд өнөөдөр юу хийхээ бодож эхэлнэ. Толгойд орж ирсэн сэтгэл татам амьд дүр зургууд таныг орноос чинь яг л аварга том соронзон мэт татна. Энэ тохиолдолд орноосоо босох уу байх уу гэсэн асуулт таны толгойд огт төрөхгүй, харин “Хамгийн түрүүнд би юу хийх вэ?” гэсэн ганц асуулт танд үүсэх болно. Магадгүй, уншигч танд нэг бус удаа таатай, сайхан зүйлсийн талаар бодон энэ өдөр юу хийх вэ гэсэн бодлоор сэрж байсан байх. Тэрчлэн ямар нэгэн сайхан ажил хийх тухай, амжилт гаргана гэдэгтээ өөртөө итгэлтэй байж, тэр ажлаа гүйцэтгэн шагнуулж байгаагаа төсөөлөн бодсон биз.

Сэтгэл судлалд дээр өгүүлсэн хоёр төрлийн сэдэл аль хэдийнээ танил болсон байдаг. Нэгийг нь азгүйтэхээс зайлсхийх, харин нөгөөхийг нь амжилтанд хүрэх сэдэл хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр сэдэл нь өөрөөр хэлбэрээр, өөр өөр чиглэлд, өөр өөр үр дүнтэй үйлчилдэг. Бүх хүмүүс тодорхой түвшин хүртэл хоёуланг нь ашигладаг боловч аль нэгийг нь илүү дагадаг. Жишээ нь, даргыгаа ажлаас халж байгааг төсөөлхөөс нааш орноосоо босч чаддаггүй хүнд өөр олон олон асуудалд азгүйдэхээс зайлхийх сэдэл давамгайлсан байх илүү магадлалтай байдаг. Ийм хүмүүс найз нөхдөө сонгохдоо өөрт нь “төвөг болохооргүй” хүмүүст илүү анхаарлаа хандуулдаг байна. Мөн цаашид яагаад ч тэсэхгүй нь гэдгээ ойлгох хүртлээ ажлаа солих талаар шийдвэр гаргаж чаддаггүй.

Харин амжилтын сэдэл давамгайлсан хүн өглөө сэрээд орноосоо хурдан босоод өөрийн мөрөөдлөө биелүүлэхсэн гэхээс тэсч яддаг. Ихэнхдээ эдгээр хүмүүс бусад тохиолдолд ч энэхүү сэдлээ хэрэглэдэг. Жишээ нь, ажлынхаа хамтрагч нартай ярилцаж, өөрийгөө аяга цайгаар баярлуулах зэргээр хэдийд ажлын завсарлага авахаа шийдэхдээ ямар нэгэн төлөвлөсөн ажлаа гүйцэтгэснийхээ дараах үеийг сонгодог. Мөн ажлын байраа илүү сайхнаар солих боломж гарсан тохиодолд ажлаа солих шийдвэрээ хурдан гаргаж чаддаг байна.

Хоёр сэдлийг харьцуулаад үзэхэд амжилтанд хүрэх сэдлийн стратеги нь илүү тааламжтай сэтгэгдэл төрүүлэх нь лавтай. Гэвч практикаас харахад тус хоёр сэдлийн аль аль эерэг бас сөрөг талтай байдаг байна. Жишээ нь, зарим хүмүүс зорилгодоо хүрэхэд хэт төвлөрснөөс болоод тулгарч болзошгүй асуудлуудын талаар боддоггүй. Ийм төрлийн сэтгэхүй ихэвчлэн залуу удирдлагуудад байдаг. Нөгөө талаас азгүйтэхээс зайлсхийх сэдэл нь хэт хүчтэй байж, айснаасаа болоод ямар ч оролдлого хийхгүй байх нь бий.



Тус стратегууд нь хоёулаа чухал учраас бид бусад хүмүүсийг сэдэлжүүлэхдээ мөн ашиглаж болно. Энэ талын мэдлэг нь ялангуяа захирал, удирдлагуудад их хэрэг болдог. Тухайлбал, хүмүүсийн зан үйлийг ажиглаад хэнд нь илүү урамшуулал, магтаал өгөхөө амархан тодорхойлж болно. Шагнуулна гэдгээ мэдсэн хүмүүс илүү чармайлттай ажиллах бөгөөд амжилттай яваа дарга хүн тэдгээр хүмүүстэй ажиллахдаа амжилтанд хүрэх сэдлийг /зорилгоо тодорхойлох ба шагнал өгөх/ ашиглаж болно. Харин азгүйтэхээс зайлсхийх стратегийг сонгож буй хүмүүс мэдээж шагналд тийм ч ач холбогдолгүй байх бөгөөд хэрэв та дарга байсан бол: “Би тэдэнд дуртай шагналыг нь санал болгодог ч олигтой хөдөлдөггүй” гэх байсан биз. Хэрвээ дарга нь дургүйцлээ тайван өнгөөр хэлээд харин халах тухай шүүмжлэнгүй аясаар сануулахад ажилчид яг л галзуу юм шиг ажиллах бий вий.

Эцэст нь хоёр төрлийн сэдлийг ашиглах бас нэгэн салбарыг сануулъя. Жишээ нь, та байгууллагадаа шинэ зорилго танилцууллаа гэхэд амжилтанд хүрэх сэдэлтэй хүмүүс юун түрүүнд таныг дэмжих вий. Харин азгүйтэхээс зайлсхийдэг сэдэлтэй хамт олны гишүүд тань ямар нэгэн болохгүй бүтэхгүй зүйлсийг дурдан, мөн яагаaд гэдгийг нь тайлбарлаж өгөх буй за. Хамгийн гол нь тэд нарын юу хэлэхийг дуустал нь сонсоорой гэж танд зөвлөмөөр байна. Учир нь, тэдний ярьсан зүйлс “усан доорх чулуунуудыг” харахад танд туслах болно.

Нийтлэгч: Энхжаргал

0 comments:

Post a Comment