Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Юуны тухай хамгийн их бодно, та тийм л болно

Хүн төрөлхтний түүхийн хамгийн агуу их нээлтийг "Юуны тухай хамгийн их бодно, та тийм л болно" гэж тодорхойлох боломжтой. Бусад бүх зүйлтэй хамгийн их харьцуулахад та бүхэнд учирч болох хоёр хүчин зүйл байдаг, энэ нь: Юуны тухай та хамгийн их боддог вэ? Yүний тухай та яаж боддог вэ? гэсэн хоёр хүчин зүйл юм. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа үндсэн тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Yүний үр дүнд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдпаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Єөрийнхөө цагийн үлэмж хэсгийг ямар нэгэн юмны тухай бодоод байхад л бодсон тэр зүйл таны амьдралд тасралтгүй өссөөр, ихэссээр байх болно. Хэрэв та өөрийнхөө зорилгын тухай байнга эргэцүүлэн бодож түүний тухай ярьж, түүнийгээ байнга ажиглаж байвал өөртөө тавих зүсэн бүрийн анхаарал халамж, асуудлын тухай тодорхой цаг хугацаа заран дандаа ярьдаг дундаж хүмүүсийг бодвол та амьдралдаа улам их илүү зүйлийг олж авах тэр магадлал өссөөр байх болно.
Саятан болохын тулд таны ашиглаж болох хэрхэн яаж зорилго тавих, зорилгодоо хүрэх 7 үе шатны тухай танд зөвлөе.
Нэгдүгээр үе:
Та өөрийнхөө амьдралын хүрээ болгондоо ялангуяа санхүүгийн талаар юу хүсч байгаагаа тодорхойл. Ихэнх хүмүүс үүнийг хэзээ ч хийж байгаагүй, хийдэг ч үгүй.
Хоёрдугаар үе:
Єөрийнхөө зорилгыг цаасан дээр тодорхой бич. Ингээд та өөрийнхөө зорилгыг бичгийн хэлбэрт оруулаад ирмэгц таны толгой, гар хоёрын чинь хооронд ямар нэгэн гайхамшигтай оч нэвтрэн орж, толгой гар руу чинь ээлжлэн хоёр тийшээ давхисаар байх болно.
Гуравдугаар үе:
Зорилго бүртээ эцсийн хугацаа тогтоо. Хэрэв таны зарим нэг зорилго үнэхээр нухацтай чухал бол түүнийг биелүүлэх завсрын хугацаа тогтоо. Тэгээд өөрөө анхаарч түүн рүүгээ тэмүүлж байхаар хийгдсэн хэд хэдэн тоо баримтыг боловсруулж гарга.
Дөрөвдүгээр үе:
Зорилго бүрээ биелүүлэхэд өөрөө хийх шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг гарга. Хэрэв таны толгойд шинэ санаа бодол орж ирвэл эцсийн болоогүй ч гэсэн түүнийгээ нэмж бич.
Тавдугаар үе:
Бичсэн тэр жагсаалтаа үйл ажиллагааны төлөвлөгөө болгон хувирга. Эхний ээлжинд, дараа нь, бүр сүүлд нь хийх ажлаа тогтоо. Хамгийн чухал мөн чухал биш ажлаа тодорхойлж гарга.
Зургаадугаар үе:
Төлөвлөгөөнд тусгагдсанаа биелүүлэхийн тулт бодит, тодорхой ажилд яаралтай шууд ор. Урьд өмнө нь байгаагүй хичнээн сайхан зорилго байсан бэ, янз бүрийн саатал, цалгар назгай байдлаас болоод үүнийгээ биелүүлээгүй өдий хүрсэн юм байна гэхээр туйлын их гайхлыг төрүүл.
Долоодугаар үе:
Энэ бол хамгийн бололцоотой чухал зүйл. Юу вэ гэвэл өөрийн тань зорилгуудаас хамгийн чухал зүйлд нэг алхам ч гэсэн ойртож очиход дөхөм зүйлийг өдөр бүр барьж авч, хийж бай. Энэ бол таны хийхээр зорьсон аль нэг ажлын чинь бодитой амжилтанд хүргэх, өдөр бүр зайлшгүй хийх ёстой үүрэг хариуцлага юм. Цаасан дээр бичих тухай үргэлж бод. Суугаад, цаас аваад өөрийнхөө зорилгыг бичээд, түүнийг биелүүлэх төлөвлөгөө зохио. Зөвхөн энэ дасгал таныг өөртөө ажиллаж, мөнгө "хийдэг" саятан болгоно.

0 comments:

Post a Comment