Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Єрөө төлөхөөс өмнө өөрийнхөө хадгаламжинд мөнгө хий!

Хөдөлмөрлөж олсон бүх мөнгөнийхөө нэг хэсгийг хуримтлуулах хэрэгтэй. Хэрэв та мөнгөө хэмнэж чадахгүй бол таны сүр жавхлангийн буюу цог хийморийн үр хэзээ ч соёолохгүй.
Хөдөлмөрлөж, бүхий л амьдралынхаа турш олсон орлого бүрээсээ 10 хувийг хадгалж хуримтлуулна гэсэн шийдвэрийг та өнөөдөр гарга. Єөрийнхөө цалин, аливаа орлого бүрийнхээ 10 хувийг хуримтлал хадгаламжинд оруулж, банкны тусгай дансанд хийгээд бай. Хэрэв өөрийнхөө хөдөлмөрлөж байгаа хугацаандаа сар бүр 100 доллар хэмнээд түүнийгээ жилд 10 хувийн хүүтэй банк юм уу хөрөнгө оруулалтын газар хадгалуулвал та тэтгэвэрт гарах үедээ нэг саяаас багагүй доллартай болсон байна. Эндээс харахад хэн ч байлаа гэсэн эртхэн шиг мөнгө хуримтлуулбал бараг тэтгэвэрт гарах наснаасаа өмнө саятан болох боломж байна.
Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож, түүнийгээ хөгжүүл. Санаатайгаар мөнгө хуримтлуулна гэдэг хялбар зүйл биш. Энэ нь нилээд шийдэмгий байдал, зорилго эрмэлзлэл, сэтгэлийн их хүч тэнхээг шаарддаг. Та өөртөө албан ёсны зорилго тавиад түүнийгээ цаасан дээр бичээд, төлөвлөгөө зохион уг төлөвлөгөөн дээрээ байнга ажилла. Тэгээд ийм үйл ажиллагаа чинь чамд дасал болж, зуршил тогтох тэр үеэс эхлээд таны санхүүгийн амжилт баталгаатай болно.
Бүх зүйлд хэмнэлтийг, хэмнэлтийг бас дахин хэмнэлтийг баримтал. Мөнгийг нэг гэлгүй зарж байхдаа маш их болгоомжтой ханд. Зарлага бүртээ эргэлзээ төрүүлж бай. Ямар нэгэн юм худалдаж авах чухал гэсэн шийдвэрээ сардаа хойшлуулж болдоггүй юмаа гэхэд ядаж долоо хоногоор хойш тавьж бай. Юм худалдаж авах эцсийнхээ шийдвэрийг хэдий чинээ их удаан хугацаагаар хойшлуулна таны шийдвэр хамгийн сайн болж, та энэ цаг үед хамгийн өндөр, хамгийн шилдэг нэр хүндийг олно.
Хүмүүс тэтгэвэртээ ядуу гардаг гол шалтгаан бол тэд дандаа өөрийн мэдэлгүй хэрэгтэй хэрэггүй элдэв юм худалдан авч байсанд оршино. Тэд өөртөө таалагдсан ямар нэгэн зүйлийг яахав ийхэв гэхгүйгээр шууд л худалдан авдаг. Тэд "орлогын хирээр зарлага өсдөг" хэмээн үздэг "Паркинсоны хууль"-ийн хохирогч нь болцгоодог. Энэ нь та хичнээн их мөнгө олсноос үл шалтгаалан олсон мөнгөнийхөө хирээр түүнээс арай илүү хэмжээгээр зарлага гаргадаг гэсэн үг. Тийм тохиолдолд та мөнгө хадгалах талаар хэзээ ч урагш явахгүй, амжилт олохгүйгээр барахгүй та хэзээ ч өрнөөс мултарч чадахгүй.
Гэвч та ямар ч тохиолдолд Паркинсоны хуулийн хохирогч болох ёсгүй. Хэрэв та хөрөнгө, чадал чинээнийхээ хирэнд үл тааруулан өөрийнхөө орлогын 10 хувийг хэмнэе гэвэл яг өнөөдрөөс эхлээд өөрийнхөө орлогоос ядаж нэг хувийг хадгаламжинд хадгалуул. Єөрийнхөө яаралтай төлөх ёстой өрөө төлөхөөсөө өмнө сар бүрийн эхэнд тэр касс руугаа дурдсан тооны мөнгөө заавал хий. Тэгээд өөрийнхөө орлогын үлдсэн хэсгийн 99 хувиар амьдралаа залгуул. Ингээд 99 хувиараа амьдралаа амжуулах зуршилтай болсныхоо дараа орлогынхоо хоёр хувийг, дараа нь гурван хувийг, тэгээд дөрвөн хувь гэх мэтчилэнгээр дээшлүүлэн хадгал.
Ингээд нэг жилийн дотор та орлогынхоо 10 хувийг хэмнэж сурвал дараа нь 15 хувь, бүр 20 хувийг ч хүртэл хэмнэх бололцоотой болох бөгөөд түүнээс үлдсэн мөнгөөрөө бүр илүү ч тохитой амьдарч чадна. Орлогоо хэмнэсэнийхээ хирээр таны хадгаламж, хөрөнгө оруулалтын чинь хэмжээ өсч эхэлнэ. Ингээд та өөрийнхөө зарлага бүрт улам бүр маш анхааралтай бас болгоомжтой хандах болно. Мөн тэрчлэн өр зээлээ тогтмол төлсөөр өргүй болно. Ингээд нэгээс хоёр жилийн турш хатуу хяналтын дор та өөрийнхөө санхүүгийн бүхий л амьдралыг зохицуулах бөгөөд өөрөө ажиллаж мөнгө хийдэг саятан болох гол зам руугаа орох болно. Ийм үйл ажиллагааг чин үнэнээсээ хийсэн тэр хүнд амжилт өөрөө ирнэ. Єөрөө оролд, хий, тэгээд та өөрийнхөө хувийн жишээгээрээ орлогоо хэмнэж, мөнгө хуримтлуулж болдог юм байна гэдгийг батлаж чадна.

0 comments:

Post a Comment