Зар

Pages

Search This Blog

Friday, November 19, 2010

Тэр надад хэрэггүй

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байутгай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байла.Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Эмч нарын яриаг нууцаар сонссоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга болсон байлаа. Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг олоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч: -Би энэ дэлхийнд дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь: -Үгүй охин минь, зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. "Тэр надад хэрэггүй" гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлэв

0 comments:

Post a Comment