Бээлийн чинээ нялхсаас
Буурал өтөл нь хүртэл
Багшаа , багшаа хэмээн дуудах
Эрдэмт багш таныг биширье
Амьдрал гэх далайд аялах
Арга , ухааныг сургадаг
Агуу эрхэм хүмүүн
Ачит багш таныг хүндэлье
Дээдийн мөртэй заяа түвшин явахын
Дотоод ухааныг ончыг заадаг
Дээдлэх нэгэн алдартай
Дэлгэр үйлстэн багш таныг магтая
Ачлах энэрэхийг их ухааны
Амин судас нь болсон
Арга , билэгийг цогцлоосон
Ашидын ерөөлтэй багш таныг дээдлье
Зуун, түмэн ардынхаа
Залгамж удмын бяцхан үрсийг
Залж, чиглүүлэхийн эрдэмийг адисласан
Заяа өөдрөг багш таныг алдаршуулья
Эрдэмт номын ухааныг таниулах гэж
Эгнэгт нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөсөн
Эгэл бус гавьяатай
Эрхэмсэг багш таныг хүндэлье
Миний, бидний замыг гэрэлтүүлэх
Монголоо гэх сэтгэлийг бадруулах
Мянга мянган шавьтай
Мөнхрөх алдарт багш таньд мөргөе
Амьдрал хэмээх их далайн
Сэлүүр болох эрдэм, ухааныг сургачихаад
Ахиж дэвшихийг ерөөсөөр үлддэг
Санаа ариун , номын өглөгтөн багш та гайхамшиг
Б.Энхтөгс 2012-02-01
Санаа сайн бол заяа сайн Өөртөө хэрэгтэй,уншууштай гэсэн зүйлээ цуглуулан компьютертээ хадгалаад байхаар бусдад бас хэрэгтэй байх гэж бодоод ийн орууллаа
Зар
Pages
Search This Blog
Wednesday, February 1, 2012
Багш
Wednesday, January 25, 2012
Онч үгс
Шорооноос эрдэнэ усанд шигшигдэнэ
Сурсан эрдэм сорилтонд шагшигдана
*******
Өнгөө шороонд нуугдсан эрдэнэ шиг
Өнгөц хархад харамгүй тоомгүй байв ч
Үнэд орсон эрдэнэ шиг нэг цагт доторыг нь ухвал
Алтаа нуусан эрдэнэ шиг нэгэн байхыг хожимоо мэдвэл харамсах бишүү
*********
Харахад харц булаам гоо ч
Халдаад нөхөрлөхөд
Хамаг далд нь илэрвэл
Хэрэг алга гоо сайхан хуурамч
*********
Овсгоо самбаа ихтэй ч
Омог бардам зантай бол садаа болно
Олон дунд нэртэй ч
Олиггүй дэвлүүн бол урагш гишгэхгүй
Tuesday, January 24, 2012
Хайкун урлаг
Би 10 жилийн жаахан хүүхэд байхаасаа л шүлэг элдэв үгс сараачдаг нэгэн байлаа. Нэг удаа
ийм 3 мөрт хэлхичээд шүлэг гэхэд хэцүү, зүйр үг гэхэд хэцүү мөрийг одоогоос 14 жилийн тэртээд тэрэлчихээд учрыг нь 2011 оны сүүлд ойлгосон нь энэ билээ.
Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..
Миний бие нь энэ бүхнээ өөрийн ухаан бодол, далд ухамсараас гарган сийрүүлэн өгүүлдэг бөлгөө. Та бүхэн алдаа оноо байх аваас харамгүй сэтгэлээр хэлж болгоогоорой.
1.Үгийн уранаар
Оюун бодолд
Ухаан сийлэх
2.Үйлийн чимэгэнд
Бүсгүйн сэтгэл
Нэвт шингээстэй
3.Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..
4.Бороотой цуг
Зүрхнээс урссаныг
Газар тосно
5.Хоосон номчирхол
Тэртээ тэргүй
Бүгдийг туулна
6.Хүйс, зүс
Юуны ялгаатайм
Хүн л биз ...
7.Харуй бүрий
Хоосон тал
Бэдэртсэн сэтгэл ...
8.Уйлах дуулан /Бага балчир үе/
Инээд наргиа /Залуу идэр үе/
Уйтгар үхэл /Өтөл буурай үе/
9.Өчил дүүрэн
Гоморхол
Нулимс зангидана..
10.Харвасан сум
Бодлын гүн
Түүнээс хол
11.Буцах бээрд
Нүцгэн
Хоосон очно
12.Дэрэнд нэвчисэн нулимсны
Үнэнийг ор л мэднэ
Тэр хэзээ үнэнийг өчих бол /2012-01-18/
13.Зүсэр бороонд
Зүйлийн гуниг
Угаагдана...
14.Нүцгэн толгодын
Бараан алсад ч
Амьдрал оршисоор л ...
15.Нүүгэлтэх үүлсын
Буданд дундаас
Хосын сэтгэл гэрэлтэхүй ...
16.Өвгөн мод
Өчин хэлэх үгсээ
Навчисаараа савчина...
17.Өнчирсөн сэтгэлийн
Ончирсон бодлыг
Юунд дэвэргэнэ бэ...
18.Би бол би
Бид бол
Бигийн нэгдэл...
19.Нууцлаг ертөнцийн
Гунигийн сүүдэрээс
Дайжсан юмсан би, чи төөрчихөж ....
20.Нүгэл чи юунд
Үнэнийг сүүдэр мэт даганав
Аль эсвэл ах дүү юм уу ...
21.Зохихгүй гоёлд
Шунасан сэтгэл
Үхэхгүй ээ
22.Жимт амьдралын
Гортигт би
Хаана оршино
23.Хүн бүрийн
Философи байгалийг
Үл дийлнэм
24.Тархинд шивнэсэн
Хүсэлд бодлогоширсон
Нам гүмхэн зурагууд
25.Холын гариг эрхэсээс
Хэн нэгийг эрин тэнүүчлэх
Зүүдний мөрөөдөл өө
26.Сэхүүн салхины аясаар хөлбөрөх
Саран миний дагуул
Сэмхэн намайг аргадана
Монголын яруу найрагт хайку
Хөдөлмөр сонин
Эх сурвалж www.tsetseg.com
Хайку
Эx сурвалж Доктор Ж.Батирээдүйн Блог ; http://iregedui.blogspot.com
Онч үгс
1,
Зуу алхамын амьдралд
Зөрөг зам олон ч
Зөв буруугийн дэнсийг
Зөвхөн та л сонгоно
2,
Та тарьсан үрээсээ
Таашаал сайханыг мэдэрхийг хүсвэл
Төд удалгүй усалж, торд
Тэр цагт дэлбээлэн ,гайхамшигаа хүртээнэ
3,
Ус хэдий булингартай ч
Ялган түүнийгээ тунгаадаг
Уян сэтгэл тань булингартай бол
Яг л үүн шиг тунгаагтун
4,
Хормын аз жаргалыг та хүртээд
Ханашгүй түүнд дурлавал, та төөрч
Зуурдын аз жаргалыг та мэдрээд
Захирагдаж та уусвал, та буруудаж
5,
Ухаант хүний хэлсэн үг
Тэрсүү бодолд тань үл танигдавч
Учирах заяа тавиланг чинь
Тэд өмнөөс тань харсан байхуйг та үл анзаармой
6,
Гайхамшиг бүрийн цаана
Цуцашгүй хүсэл мөрөөдөл л байдаг
7,
Сувдан нулимсны үнэнд зөвхөн
Сэтгэлийн чанд дахь үгс л багтдаг
8,
Буруу зөрүүг тань хараад
Боль , бай хэмээн хэдэрлэн уурсдаг нь
Таньд л сайныг хүссэндээ өгүүлдэгийг
Тархи ухаандаа тунгаагтун
9,
Болох, болохгүй ял дэнсийг
Ялгаж таньд өгүүлэхгүй байгаа нэгэн
Буулгаж таныг сүйтгэж байгааг
Ямх төдий ч ухаарахгүй бол таны нөхөрлөл хор байна.
10,
Сайн, зөвийг ухааруулах нэгнийг хэлсэн үгийг
Саатаж наад ухаандаа дэнслээд
Сүүмгэрт бодолдоо тусах өчүүхэн гэгээг
Саруул сайханы үүрдийн наран болгох эсэхийг та шийднэ.
11,
Наран авхайг үүлэн хөшиг халхалсан байхад
Сэвшээ салхи урхинаар үлээн холдуулдаг шиг
Нандин итгэлийн минь гүүрэн дээр тээгэлдсэн хад чулууг
Сэтгэлийн үнэн чи хүч гарган хамгаалаач
12,
Анхааруулж хэлсэн үгсийг ухаарч
Алхам бүртээ өөрчлөгдөхыг хичээх ахуйд
Амжилт таныг тосч байгааг
Аяа та яахан мэдэх билээ.
13,
Итгэлийн минь гүүр чи хүчтэй юу
Хэлсэн,харсанд нурчих юм биш биз дээ
Ирмүүн сэтгэлээр дийлж чадна биз дээ
Хэн нэгний хуурамч занд гэнэдчихвий дээ
14,
Сайхан амлалт, хөөрүү үгэнд хууртахгүй биз дээ
Салаа олон замуудын уулзвараас
Сор, зөвийг чи сонгосон уу
Сэтгэлээ чагна, түүндээ итгэ
15,
Нүгэл чинь юунд
Үнэнийг сүүдэр мэт даганав
Нимгэн бодолт хүн л чамайг сонгодийн бус уу
Үлэмж бодлын цаанаас ч худал хуурмаг амтагддийн байна
16.
Бээрсэн гар бээлийн дотороо тонгочиж
Бэтгэрсэн сэтгэл зүрхэн дотроо нугдайна
17.
Ухаан, цэцэн
Хоёрын дунд
Хүн төөрнө
18.
Уршигт бодол, мунхаг
Хоёрын дундаас
Хүн сонгоно
19.
Алд биеэ алт мөнгөөр хичнээн хучивч
Хүний мөн чанар хямд байх учиргүй
Нүцгэн биеийг алт мөнгөөр хучивч
Нинжин сэтгэл нь хямд байж болохгүй
20.
Сайн санасан хүн
Алдааг чинь хэлнэ
Дайсан чинь бол
Алд инээгээд өнгөрнө
21.
Цантай цонхны цаадах сүүмгэр гэрэлд
Цаасан цонх адил нэвт хатгаад хүрэхсэн
22.
Өнөөдрөөрөө амьдар , амжуулах ёстойгоо хий
Учир нь маргааш юу ч болж болно
23.
Хамгийн муухайн амьтан бол хүн
Учир нь бүхнийг сүйтгэж чадна
24.
Бусдын төлөө гэж амиласан
Ижий минь
Бамбай илд нь болж амиласан
Аав минь
25.
Хэлсэндээ хүрэхгүй байна гэдэг
Худалч гэдгээ баталж
Иртэй сүхээр
Итгэлээ цавчиж байгаа хэрэг
Уриалга
Цагаан сар болох гэж байна Монголчуудаа.Үндэснийхээ энэ баяраар элдэв хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт хятад болон эрээнээс зөөж бие биедээ бэлэглэхээ больё гэж уриалж байна.Ер нь бол хуучны, өтгөс буурлаа дээдлэх ёсыг бодож сайхан золгож хүндэтгэлийн баяр гэдэг утгаар нь хөгжүүлье. Хүн бүр зочилсон айлаасаа бэлэг горьдохоо цаад айл нь ч юу өгөх билээ гэж сэтгэлээ зовоохоо больцгооё. Настан буурлуудтайгаа архи мөнгө барьж золгосноос эрүүл мэндэд нь хэрэгтэй амин дэм, нэмэлт тэжээл, кальци гэх мэтийг бэлэглэвэл таны нүдэнд олон жил харагдах биз ээ. Заавал бэлэг өгмөөр байвал хүүхэд багачууддаа өгье. Тэднийхээ эрүүл мэндэд хортой, элдэв чихэр боов шүдний дайсанг биш, хичээл ном хэрэгтэй зүйлд нь гээд 500 1000 3000 5000 10000 гэх мэт өгсөн нь дээр бишүү ард түмэн минь ээ, бэлэг тараана гээд байгаа айл өрхүүд ядаж гадагшаа урсах тэр их мөнгөөрөө дотоодын үйлдвэр компаниудаа дэмжье.
Миний хувьд энэ үүрэн телефоны операторууд нь улс орон даяар хүн бүхний гар утасруу Монголынхоо ард түмэнд дотоодын үйлдвэр компаниудаа дэмжихийг хандсан уриалсан мессеж явуулчих хэрэгтэй байна. Ер нь бол энэ үүрэн операторууд бэлгийн ярианы карт гаргадаг ч улс орон даяар уриалга мессеж заавал явуулах , болдог бол Ерөнхийлөгч уриалах хэрэгтэй гэж бодож байна.
Нэмж хэлэхэд Цагаан сар бол Настан буурлуудаа хүндэтгэх баяр болoхоос бус олон зуун мянгын үнэтэй ууц өвчүү авч тавьдаг, тавьсан өвчүү ууцаараа өрсөлддөг баяр бишээ ,бусадтай идээ ундаа бэлэг сэлтээрээ уралддаг баяр бишээ , мөнгөтэй чадалтай нэгнийг дуурайж байдгаа үрж цацдаг баяр биш юм. /Ууц бол Занабазарын үеэс л орж ирсэн зөвхөн шашны болон төрийн их ёслолын хэмжээнд хэрэглэдэг байсан зан үйлийн хэлбэр юм./Тэрнээс биш айл бүхэн ууц тавидаг ёсгүй байж зүгээр идээ будаа энгийн мах шүүс л тавьдаг байсан байжээ. Одоо цагт айл өрхүүд болох болохоороо хийх хэрэгтэй.Гол нь бурхан шүтээнээ тахиж зул өргөж өвөг дээдсээ баярлуулж, сав суулгаа идээ ундаагаар дүүргэж ахмад настнууддаа зорин очиж золгодог байцгааяа !!!

