Зар

Pages

Search This Blog

Tuesday, January 24, 2012

Хайкун урлаг

Энэ мэтчилэн сонин үгсийн хэлхээс, утга яруу, нуугдмал далд санааг, үгийн тансаг баялагаар зүйрлүүлэн шүлэглэхийг оролдож чадах юм шиг санагдаад жаал судлаж хирэндээ энэ урлагийн мөн чанарыг ухахыг оролдлоо. Би 2011-11 сарын сүүл үеэс эхлэн бага багаар өөрийн хайку гэх үгсийн бодолын чанад, үгийн уран, ухааны хурцаар сийлэх гэж оролдож байгаа билээ.
Би 10 жилийн жаахан хүүхэд байхаасаа л шүлэг элдэв үгс сараачдаг нэгэн байлаа. Нэг удаа
ийм 3 мөрт хэлхичээд шүлэг гэхэд хэцүү, зүйр үг гэхэд хэцүү мөрийг одоогоос 14 жилийн тэртээд тэрэлчихээд учрыг нь 2011 оны сүүлд ойлгосон нь энэ билээ.

Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..

Миний бие нь энэ бүхнээ өөрийн ухаан бодол, далд ухамсараас гарган сийрүүлэн өгүүлдэг бөлгөө. Та бүхэн алдаа оноо байх аваас харамгүй сэтгэлээр хэлж болгоогоорой.

1.Үгийн уранаар
Оюун бодолд
Ухаан сийлэх

2.Үйлийн чимэгэнд
Бүсгүйн сэтгэл
Нэвт шингээстэй

3.Ухаант хүний
Үгийн учиг нь
Цаанаа ..

4.Бороотой цуг
Зүрхнээс урссаныг
Газар тосно

5.Хоосон номчирхол
Тэртээ тэргүй
Бүгдийг туулна

6.Хүйс, зүс
Юуны ялгаатайм
Хүн л биз ...

7.Харуй бүрий
Хоосон тал
Бэдэртсэн сэтгэл ...

8.Уйлах дуулан /Бага балчир үе/
Инээд наргиа /Залуу идэр үе/
Уйтгар үхэл /Өтөл буурай үе/

9.Өчил дүүрэн
Гоморхол
Нулимс зангидана..

10.Харвасан сум
Бодлын гүн
Түүнээс хол

11.Буцах бээрд
Нүцгэн
Хоосон очно

12.Дэрэнд нэвчисэн нулимсны

Үнэнийг ор л мэднэ

Тэр хэзээ үнэнийг өчих бол /2012-01-18/

13.Зүсэр бороонд
Зүйлийн гуниг
Угаагдана...

14.Нүцгэн толгодын
Бараан алсад ч
Амьдрал оршисоор л ...

15.Нүүгэлтэх үүлсын
Буданд дундаас
Хосын сэтгэл гэрэлтэхүй ...

16.Өвгөн мод
Өчин хэлэх үгсээ
Навчисаараа савчина...

17.Өнчирсөн сэтгэлийн
Ончирсон бодлыг
Юунд дэвэргэнэ бэ...

18.Би бол би
Бид бол
Бигийн нэгдэл...

19.Нууцлаг ертөнцийн
Гунигийн сүүдэрээс
Дайжсан юмсан би, чи төөрчихөж ....

20.Нүгэл чи юунд
Үнэнийг сүүдэр мэт даганав
Аль эсвэл ах дүү юм уу ...

21.Зохихгүй гоёлд
Шунасан сэтгэл
Үхэхгүй ээ

22.Жимт амьдралын
Гортигт би
Хаана оршино

23.Хүн бүрийн
Философи байгалийг
Үл дийлнэм

24.Тархинд шивнэсэн
Хүсэлд бодлогоширсон
Нам гүмхэн зурагууд

25.Холын гариг эрхэсээс
Хэн нэгийг эрин тэнүүчлэх
Зүүдний мөрөөдөл өө

26.Сэхүүн салхины аясаар хөлбөрөх
Саран миний дагуул
Сэмхэн намайг аргадана

1 comment:

  1. Таалагдлаа^^ Үзэхэд урамтай сурч мэдэх боломжтой гоё блог байна Үргэлжлүүлэн авч яваарай амжилт

    ReplyDelete