Зар

Pages

Search This Blog

Tuesday, January 24, 2012

Уриалга

Уриалга
Цагаан сар болох гэж байна Монголчуудаа.Үндэснийхээ энэ баяраар элдэв хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт хятад болон эрээнээс зөөж бие биедээ бэлэглэхээ больё гэж уриалж байна.Ер нь бол хуучны, өтгөс буурлаа дээдлэх ёсыг бодож сайхан золгож хүндэтгэлийн баяр гэдэг утгаар нь хөгжүүлье. Хүн бүр зочилсон айлаасаа бэлэг горьдохоо цаад айл нь ч юу өгөх билээ гэж сэтгэлээ зовоохоо больцгооё. Настан буурлуудтайгаа архи мөнгө барьж золгосноос эрүүл мэндэд нь хэрэгтэй амин дэм, нэмэлт тэжээл, кальци гэх мэтийг бэлэглэвэл таны нүдэнд олон жил харагдах биз ээ. Заавал бэлэг өгмөөр байвал хүүхэд багачууддаа өгье. Тэднийхээ эрүүл мэндэд хортой, элдэв чихэр боов шүдний дайсанг биш, хичээл ном хэрэгтэй зүйлд нь гээд 500 1000 3000 5000 10000 гэх мэт өгсөн нь дээр бишүү ард түмэн минь ээ, бэлэг тараана гээд байгаа айл өрхүүд ядаж гадагшаа урсах тэр их мөнгөөрөө дотоодын үйлдвэр компаниудаа дэмжье.
Миний хувьд энэ үүрэн телефоны операторууд нь улс орон даяар хүн бүхний гар утасруу Монголынхоо ард түмэнд дотоодын үйлдвэр компаниудаа дэмжихийг хандсан уриалсан мессеж явуулчих хэрэгтэй байна. Ер нь бол энэ үүрэн операторууд бэлгийн ярианы карт гаргадаг ч улс орон даяар уриалга мессеж заавал явуулах , болдог бол Ерөнхийлөгч уриалах хэрэгтэй гэж бодож байна.
Нэмж хэлэхэд Цагаан сар бол Настан буурлуудаа хүндэтгэх баяр болoхоос бус олон зуун мянгын үнэтэй ууц өвчүү авч тавьдаг, тавьсан өвчүү ууцаараа өрсөлддөг баяр бишээ ,бусадтай идээ ундаа бэлэг сэлтээрээ уралддаг баяр бишээ , мөнгөтэй чадалтай нэгнийг дуурайж байдгаа үрж цацдаг баяр биш юм. /Ууц бол Занабазарын үеэс л орж ирсэн зөвхөн шашны болон төрийн их ёслолын хэмжээнд хэрэглэдэг байсан зан үйлийн хэлбэр юм./Тэрнээс биш айл бүхэн ууц тавидаг ёсгүй байж зүгээр идээ будаа энгийн мах шүүс л тавьдаг байсан байжээ. Одоо цагт айл өрхүүд болох болохоороо хийх хэрэгтэй.Гол нь бурхан шүтээнээ тахиж зул өргөж өвөг дээдсээ баярлуулж, сав суулгаа идээ ундаагаар дүүргэж ахмад настнууддаа зорин очиж золгодог байцгааяа !!!

0 comments:

Post a Comment