Бээлийн чинээ нялхсаас
Буурал өтөл нь хүртэл
Багшаа , багшаа хэмээн дуудах
Эрдэмт багш таныг биширье
Амьдрал гэх далайд аялах
Арга , ухааныг сургадаг
Агуу эрхэм хүмүүн
Ачит багш таныг хүндэлье
Дээдийн мөртэй заяа түвшин явахын
Дотоод ухааныг ончыг заадаг
Дээдлэх нэгэн алдартай
Дэлгэр үйлстэн багш таныг магтая
Ачлах энэрэхийг их ухааны
Амин судас нь болсон
Арга , билэгийг цогцлоосон
Ашидын ерөөлтэй багш таныг дээдлье
Зуун, түмэн ардынхаа
Залгамж удмын бяцхан үрсийг
Залж, чиглүүлэхийн эрдэмийг адисласан
Заяа өөдрөг багш таныг алдаршуулья
Эрдэмт номын ухааныг таниулах гэж
Эгнэгт нэгэн сэтгэлээр хөдөлмөрлөсөн
Эгэл бус гавьяатай
Эрхэмсэг багш таныг хүндэлье
Миний, бидний замыг гэрэлтүүлэх
Монголоо гэх сэтгэлийг бадруулах
Мянга мянган шавьтай
Мөнхрөх алдарт багш таньд мөргөе
Амьдрал хэмээх их далайн
Сэлүүр болох эрдэм, ухааныг сургачихаад
Ахиж дэвшихийг ерөөсөөр үлддэг
Санаа ариун , номын өглөгтөн багш та гайхамшиг
Б.Энхтөгс 2012-02-01
Санаа сайн бол заяа сайн Өөртөө хэрэгтэй,уншууштай гэсэн зүйлээ цуглуулан компьютертээ хадгалаад байхаар бусдад бас хэрэгтэй байх гэж бодоод ийн орууллаа
Зар
Pages
Search This Blog
Wednesday, February 1, 2012
Багш
Labels:
Миний шүлэг
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment