Зар

Pages

Search This Blog

Monday, August 16, 2010

Нэг ангийнхан

Цаг хугацаа төсөөлж барахгүй хурдан юм аа. Саяхан л арван жилийн хэдэн охид, хөвгүүд гүйж явсан бол өнөөдөр бүгд л ажил , амьдралын харгуй замаар алхаж явна.Тэртээ 1990 онд 1-р ангид бяцхан хүүхдүүд аав, ээжийн гараас хөтлөн сургуульд орж байсанаа санаж байгаа байх. Мөрөндөө үүрсэн цүнхээ ч дийлэхгүй гүйлдэж байхдаа, нэг л мэдэхэд ардаа олон жилийг үдсэн андууд болжээ бид.Хүн амьдралдаа олон арван түүхт хуудсийг нээдэг ч тэр нь чухам цөөхөн хэдэн дэд гарчигтай ажгуу.
Зүгээр ингэж төсөөлсөн юм, хүн хүн өөр өөрийн ертөнцдөө өөр өөр ойлголттой байх л даа.
Минийхээр ерөнхий гарчиг буюу номын нэр.-Амьдрал
Түүний хамаарагдах сэдэв нь:
1.Бага балчир нас буюу ясли,цэцэрлэг, балчир насны амьдрал
2.10 жил, их,дээд сургуулийн буюу мэдлэг боловсролын үе
3.Ажил, амьдралын үе
4.,,,, цаашаа мэдэхгүй юмаа өчнөөн л зүйл байгаа

Энэ хооронд давтагдах олон үйл явдал өрнө. Харин давтагдахгүй үйл явдал нь тухайн үеийн амьдралд орж ирсэн найз нөхөд боловсрол юм шиг.Энэ бүгдийг дүгнэхэд хүн өсөхөөс өтөл хүртлээ ангийнханыгаа нэг ангийн охид хөвгүүд гэж ярьдагаас бус нэг ангийн эмгэд, өвгөд гэж дурсдаггүй нь лав.

Анд найзуудадаа энэ өдрийн мэнд Удахгүй уулзацгаая 2010-08-20

0 comments:

Post a Comment