Зар

Pages

Search This Blog

Monday, August 16, 2010

Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм

Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.

Өглөөнөөс vд хvртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хvмvvс өнгөрчээ. Тэд бvгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.

Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хvнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг тvлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл тvvний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нvхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт... Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст "Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна" гэжээ. Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. "Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм...".

0 comments:

Post a Comment