Зар

Pages

Search This Blog

Wednesday, July 6, 2011

Би

Би ,эргэх ертөнцөнд хувь атган төрсөн эгэл хүмүүн

Байгаль дэлхийн наран ээж цацрагаараа илбэн

Зүрх сэтгэлийн минь тольтонд надад зориулан мишээдэг

Болор мөнгөн саран авхай, одон дүүстэйгээ ханьсан

Зүүд нойрныг минь хугаслан гоо үзэсгэлэнгээ надад гайхуулдаг

Би, эгээл нэг амьдралын нууц бүрт нэвтрэх хүсэлтэн

Салхитай наадан ганхах өвгөн модны сэрчигнээн

Болжморын жиргэх дуутай хослон уянгалж намайг уяраадаг

Сувдран асгарах бороон дуслууд

Бодлын чанд дахь нууцхан ертөнцөд минь айлчлан хөнгөн гунигийг сэрээдэг

Би,эргэлдэн нисэх шувуутай адил даль жигүүртэн

Сэвэлзэх салхин хөнгөн жигүүрээ дэлгэн

Борхон зүрхний далдын гүнд хүсэл юутай минь хөөрөлддөг

Сэрүүн алтайн өвөрт мяралзах нуурын шувуудын чуулган

Балчирхан насны мартагдсан мөрөөдөл юутай минь дуулалддаг

Би, эрчлэн хуйлрах он жилүүдийн урсгалд түүх болон үлдэгч

Дүнхийн хөхрөх ноён оргилын тэргүүнд мэхийн бүрт

Эгэл бие минь үнэний мөртэй эртний түүхтээр бахархдаг

Дээдэс өвгөдийн минь гал голомтонд сахин суусан болохоор

Эс ширхэг бүр минь Монгол гэдгээрээ омошидог

Би, эгшиглэн исгэрэх хээрийн хөх салхины аялгуу

Хөврөх хугацааны орчил бүрийн зааг намайг урин дууддаг болохоор

Хэсэгхэн тухлаад би энд амьдралд саатан эгшиглэдэг.

Хоёрхон чавхдаст хуурын аялгууг сонсож өссөн болохоор

Хөвчрөх нумны чивчрэх сум адил салхи сөргүүлэн исгэрдэг ээ

Би, эрдэнэ гүйсэн нутгийн оргих нэгэн булаг

Сэтэрт талдаа дуугаа хадаан мэндлэсэн хөх толботын үр болохоор

Сэхүүн хонгор салхинд уртын шуранхайгаа цуурай нэмэн хөглөдөг

Баривчиндаа хүртэл сүсэг хэлэн домносон ардын ухаант удам болохоор

Билэг оюунт ардынхаа өв соёл,уургач хол ухаанаар ундаалдаг

0 comments:

Post a Comment