Зар

Pages

Search This Blog

Wednesday, July 6, 2011

Эр хүн

Эр хүн та
Гэгээн тунгалаг өглөөн наран
Гэрэлт хүмүүний ертөнцийг тольдох мэт баясалтай
Мишээх царай хүмүүний төрхөнд тодрох бүрийд
Мөнхийн тэнгэр өнө амгалан орших мэт бишрэлтэй

Эр хүн та
Үл мэдэг сэтгэлийн мишээл тань бусдад хүндлэл түгээж
Ирчилсэн нум мэт хүч атгуулан, ухаан талбиулах мэт ончтой
Ихэмсэг бардамхан зангаа эелдэгээр бусдад гайхуулаж
Илд бамбай мэт бусдыг халдашгүй сэтгэлээр уяраах мэт хайлтантай

Эр хүн та
Мэлтрэн гэрэлтэх саран авхай үдшээр тольдох ахуйд
Мөнхийн гоо үзэсгэлэнгээ таниас нуусан мэт уяралтай
Бэдэртсэн сэтгэлийн уймраагаа мартагнахан цэлмэх оюунаараа
Бээрийн дайтай холоос ч санааширан суух хүлээлт мэт хүндлэлтэй

Эр хүн та
Бусдад хайраа түгээсэний тань төлөө
Бүсгүйн итгэлийг уяраах мэт урамтай
Болзолт учиралыг хүсэн сэтгэлдээ мөрөөдсөнийг
Бидэнд хүртээх дээд тэнгэрийн хишиг учирсан мэт ерөөлтэй

Эр хүн та
Хатуу бүхнийг зөөлөн мэлмийгээрээ тольдонхон
Хашир анжгайч уяраах шидтэй мэт уясалтай
Хосгүй үзэсгэлэнт эх орныхоо зүг бүрийд
Хүрэх сэтгэлийн тань үзүүр уудам их тал шигээ хязгаар үгүй

Эр хүн та
Өндөр хөхийн ноён оргилд
Элэн халин нисэх бүргэдийн хүч мэт эрчтэй
Өвгөд дээдсийн галыг бадраах
Эгэлгүй ерөөлийг атган төрсөн учиралтай

Эр хүн та
Эртний Их Хүннү Гүрэний улбаа юугаар замнасан дээдэс язгуурт эцгийн ураг болохоор
Сүр ихт, ухаан холч, хийморь бадрангуй мэт жавхлантай
Элбэрэлт эхийн хатуу нь гаднаа, зөөлөн нь дотроо ухаанаар хүмүүжсэн үр болохоор
Суурь бодолт, мэргэн санаат, ачлал төгс мэт хишигтэй

Эр хүн та
Уртын сайхан дуугаараа сэтгэл юугаа аргаданхан тайтгардаг болохоор
Урьдын домогт илбийн шуранхай мэт хөг дантай
Харь орны хань хамсаатангуудыг хөлдөө сөхрүүлсэн баатарлаг түүхт хүмүүний удам болохоор
Халдашгүй эх орныхоо ширхэг чулууг хүртэл харамлах мэт сэтгэлтэй

Эр хүн та
Харзны хүйтэн уснаас залгилаж өссөн хөрслөг хүү нь болохоор
Хөвөө хязгааргүй их нутгийнхаа гол, нуурын ангир шувуу мэт жаргалтай
Цавчим өндөр алтай , хангайнхаа хээр талд дуураар өссөн хүү нь болохоор
Цэцэгт тал, сэрчигнэх их модынхоо чимээ юугаар хөглөх мэт хослонтой

Эр хүн та
Ээрэм их талын хөндийд, хараа талбин сунгах ухаант хүмүүн болохоор
Элсэн манхан , тэмээн сүрэгийнхээ сүр барааг гайхуулах мэт бадралтай
Байгалийн агуу бүтээл араатан жигүүртэний чуулганыг харах ерөөлтэй хүмүүн болохоор
Баянбүрд цогцолосон бишрэм их талдаа хүндэлэл юугаа өргөх мэт сэтгэлтэй

Эр хүн та
Мандах төрийн малгай хэмээн тэргүүн юундаа залаад
Сүр бадрангуй, ихэмсэг мэхийх нь үнэн хүчийг үзүүлэх мэт бахдалтай
Бүтэх төрийн бүс хэмээн дээдлэн дээш нь
Нар зөв ороон бүслэдэг хийморь мэт мэлхийлтэй

Эр хүн та
Баривчиндаа хүртэл эр балчирийнхаа хийморь сүлдийг даатгаад урладаг болохоор
Хөдөө талын цайдам хөндийд ч дээл юугаа нөмрөх нь биеийн элчтэй
Гишгэх газар юугаа савардахвий гэсэндээ
Өшиглөх монгол гуталаа ээтэн болгосон ундраа мэт оюунтай


Эр хүн та
Үнэнч хайраар ханиа дээдлэн
Хослон жаргахын ухааныг бусдад хүртээх мэт гайхамшигтай
Үрийн зулайд домносон эсгий үнэгийг
Хэрхэнийг мэдэх мэт шившлэг тань шидтэй

Эр хүн та
Цээжиндээ багтан ядах их омогшил тань
Хан хөхний оргилийн өндөрт цуурайтах мэт эрчтэй
Цэцэн ухааны тань ундраа
Холч онилсон сумны эрч мэт хүчтэй

Эр хүн та
Хуурын хоёр чавхдасанд аяз юугаа шингээсэн
Хөлгүй их далай мэт сэтгэлийн тань сонордох мэт аниртай
Хилэн хар хүлэгийн тань нуруунд
Хээрийн хонгор салхи ч үл тогтох мэт хийморьтой ажгуу

0 comments:

Post a Comment