Зар

Pages

Search This Blog

Thursday, December 30, 2010

Яах гэж би

“Яах гэж би”

Нэг л заяах хүний орчлонд Яах гэж би төрсөн юм бол

Нумлан татах сумны байгаа олох, олохгүйн агшин шиг хөвчрөх гэж үү

Нимгэн бодолдоо алсаас гэрэлтэх одыг харчихаад , гүн харанхуйг сарниан тэмцэлдэх гэж үү

Нууцлаг ертөнцийн буданд дунд гунигийн сүүдэрт оногдчихвий гэсэндээ

дайжсан юмсан би, чи төөрчихөж


Алтан амь зэлмэсээр Яах гэж би заяасан юм бол

Асгар бороон дусал газар эхийн хэвлийг тэжээх амь ус шиг дуслах гэж үү

Амьдралд хайртай учираад яахаа мэдэхгүй шаналчихад, сэтгэлээ хууран бэтгэрэх гэж үү

Алаг дэлхий чи эргэхдээ дэндүү удаан гэж андуурчээ би, чи ташаарч


Жамт хүйн холбоог сүвлэхээр Яах гэж би учигласан юм бол

Жим замгүй гортигт эргэлдчихсэнээ мэдэхгүй гэнэн амьтан шиг туучих гэж үү

Жавар сөрсөн амьдралд өлчир дааж хатуужихаар ирсэн гэж үү

Жаргалдаа ташуурч, зоргоороо бүхийг дийлсэнээ ухаан сийлсэн мэт сэтгэжээ би, чи буруудаж


Хувь эдлэн аргадсаар Яах гэж би мэндэлсэн юм бол

Хяслант бодолдоо өөрийгөө боомилчихоод , мутар юугаараа залбиран амь тэмцэх гэж үү

Хөхрөх ноён оргилын тэргүүнд залрах эзэн Богдын талбиу ухааныг бишрэх гэж үү

Хөлчүүхэн нүдээр харсан шиг манант хөшигөнд ороогдсоноо

мэдэхгүй гэж дэрвэчихэжээ би, чи согтож


Заяа заяагаа дагасаар Яах гэж би учирсан юм бол

Замилан хөврөн нугачаанд зовж, жаргах эсэхээ мэдэхгүй махбоди тэнүүчлэх гэж үү

Зуурдхан өнгөрөх гал халуун залуу насаараа чимэн, өтлөхөө мэдэхгүй сагсуурах гэж үү

Замагт нууранд дандаа жаргах загас адил ндуурчихаад ,

сэлүүр дэлгэн хөвчихсөн би,чи замхарч


Оногдсон амьдралд жигүүр дэлгэрсээр Яах гэж би ирсэн юм бол

Олон ,олон оньсноос зөвийг сонгох шиг амьдралыг түлхүүрдэх гэж үү

Ойворгон хүслээрээ жигүүрээ хийчихээд , тэртээ холд бүдчихээ ухаарахгүй дэрвэх гэж үү

Он цагийн урсгалд онгодоороо хөглөн замчиланаа гэж, даялах

бодолдоо итгэчихсэн би, чи уймарч


Бодь мөрийн ерөөл атгасаар Яах гэж би зурагласан юм бол

Баринтаг сударт амьдралаа даатган сүслэн мөргөад сүүмгэрт алсаас ирээдүйг даллах гэж үү

Багахан жаргалаа үүрдийнх юм шиг өөртөө шивнэчихээд, хэн нэгэнд шарлахан туних гэж үү

Балчиг намагт суугаа мэлхий өөрийгөө жаргалтай юм шиг санадаг адил

сэтгэчихжээ би, чи золгүйтэж


Сав, шимийн субашидаар Яах гэж би адисласан юм бол

Санаан зоргоор залуу насандаа, сүүдэрт нуугдсан хэсэгхэн жаргалд хууртагдах гэж үү

Сархадтай хань сэтгэлээ хууран цэнгэхдээ, хожимоо санахгүй мэт туйлширах гэж үү

Салхинд туугдах сэмжин үүлс шиг амьдрал хөнгөхөн гэж муйхар

ухаандаа төсөөлчихжээ би, чи алдаж


Тавилант хүмүүний амьдралаар Яах гэж би хутгалдсан юм бол

Тэнхээт бодолын чанадаас уулгалан довтлох хурч ухааныг таних гэж үү

Түнэр харанхуйд ч асах цучил мэт омголон зангаараа бардамнах гэж үү

Тас хар гэзгэндээ сор мөнгөрөн унахын үест ухаажжээ гэж тайтгарчээ би, чи эндүүрч


Цаг хугацааны энэ агшинд Яах гэж би эргэлдсэн юм бол

Цэн тогорууны нүүдлын цувааг хараад гунигт бодолдоо сэмрэх гэж үү

Цантай цонхоор харуулдан суугаагаа жаргалтайд тооцох гэж үү

Цээжний махаа бартал түүнд хэлэх үгээ бодчихоод, онож хэлсэн

хэмээн баясжээ би, чи бүтэлгүйтэж


Шастир хуудсын эргүүлэгт Яах гэж би хуудаслагдсан юм бол

Шившлэгт хүслээ холын хол одонд дайчихаад, биелэхыг үл мэдэх сэтгэлдээ хууртагдах гэж үү

Шидрүүн мөнгөн өвлөөр хүйтнийг үл хайхран зөвхөн түүнээ хүлээн

сэтгэлийн галаар дулаацах гэж үү

Шигтгээ мөнгөн туяаны сүүдэрт өртчихвий гэсэндээ дальдчихаад , болчихлоо

гэж хууртагджээ би, чи оногдсон


Алтан заадас салж , амиа таслаж төрүүлэсэн эхийн үр, болохоор та

Хувь зохиол юугаан атгаад төрчихсөн байгаа амьдралд бүү гомрох

Асгарах арвай буудайны ганцханд нь таарсан аз, болохооор та

Хүний ертөнцөнд зорилготой ирсэн байгаа амьдралд бүү өширөх